Сэрэмжлүүлэг: Автомашинаараа ухрахдаа бага насны хүүхэд дайрч, хүнд гэмтээжээ /бичлэг/
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2019 оны 10 дугаар сарын 12-нд гэрийнхээ гадаа тоглож байсан найман настай охин ухарч байсан автомашинд мөргүүлэн хүнд гэмтжээ. Одоогоор охин ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Уг хэрэг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа аж. Нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл ухрах хөдөлгөөн хийж байхдаа бага насны хүүхдийг анзааралгүй мөргөж амь насыг нь хохироосон хэрэг 9 гарсан бөгөөд ослууд гэрийнхээ гадна болон орон сууцны хороолол дунд хөдөлгөөн хийж байхдаа мөргөсөн байдаг.
Нийт жолооч нар байрны гаднаас тээврийн хэрэгслээ хөдөлгөж явахдаа зам болон орчныхоо нөхцөл байдлыг сайтар шалгах хэрэгтэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нартаа анхааруулж байна.
URL: