Долоон настай хүүг дайрч амь насыг нь хохироосон хэргийг Сэлэнгэ аймгийн шүүх ХҮҮГИЙН БУРУУ хэмээн шийдвэрлэжээ

5da67d46b4f55

-ХҮҮГИЙН ЭЭЖ ХААНА ХАНДАХАА МЭДЭХГҮЙ СУУНА-

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлэнгэ аймгийн мандал суманд автомашины ослоор амь насаа харамсалтайгаар амиа алдсан 7 настай хүүгийн ээж нулимстай нүдээр хорвоог туулан явна. Хууль буруу ашигласан шүүхийн өмнө, авлигал хээл хахууль болон мөнгөний өмнө сөгдсөн орон нутгийн шүүхийн завхарлыг тэрээр өөрийн биеэр туучиж буй.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хоёр дүү, аав, ээжийн хамтаар элэг бүтэн амьдарч байсан хүү согтуу жолоочийн буруу тийш  эргүүлсэн хүрдний гайгаар ГССҮТ-д зургаан хоног эрчимт эмчилгээ хийлгэсэн сэхээгүй. Талийгаач хүү гэрийнхээ ойролцоо тоглож байсан ч согтуу жолооч туслах замаас хурд хэтрүүлэн гарч ирэхдээ хүүг мөргөсөн. Зөвхөн дайраад зогсоогүй бөгөөд согтуугийн балгаар хааз тормосоо андуурч гишгэн хүүгийн дээгүүр хэд хэдэн удаа машинаараа туучсан байдаг. Энэ хэрэг 2017 оны зургадугаар 7-ны өдөр гарсан байдаг. Гэтэл өдийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийтдээ арван удаа шүүх хурал болсон хэмээн талийгаач хүүгийн ээж Н.Оюунцэцэг мэдээлсэн.
Энэ өдрөөс хойш хүүгийнхээ харамсалтайгаар амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж нэгэн эмэгтэй өдийг хүртэл бүхий л шатны байгууллагад хандсан ч өдгөө 7 настай хүүгийн буруу хэмээн шүүхийн шийдвэр гарч алх хэдийнэ цохигдсон.

-ЭРҮҮЛ ХҮҮГ САЙЖИЛТТАЙ УЧРААС ӨӨРӨӨ МАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДСАН ХЭМЭЭН ҮЗЖЭЭ-

Тодруулбал, 2017 онд гарсан бага насны хүүхдийг согтуурууах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн жолооч дайрч амь насыг нь хохироосон хэргийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч сард хэлэлцэж улмаар яллагдагчид нэг жилийн тэнсэн харгалзах ял, гурван жил автомашин жолоодох эрхийг нь хасах шийдвэр оноосон. Ингэхдээ талийгаач хүүг сайжилттай байсан хэмээн үзэж талийгаач хүү унаж татах өвчний улмаас машинб урдуур өөрөө орж дайруулсан. Мөн хүүгийн аавыг буруутай хэмээсэн шийдвэрлэжээ.
Хэрэгтэн 22 настай Н.Мөнхтулга нь талийгаач Төвшинбаатар хүүгийн аминд хүрсэн ч өдгөө нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсож, гурван жил автомашин жолоодох эрхийг нь хязгаарласан шийдвэрийг сонссон. Түүнчлэн хэрэгтний ар гэрээс нь буюу төрсөн ах нь хүүгийн ээжийг дарамталсан асуудал ч олон гаргасан байгаа юм.
Мөн энэ хугацаанд гэмт этгээдийн ах М.Мөнхтулга нь талийгаач хүүгийн ээжид их хэмжээний мөнгө өгсөн хэмээн худал мэдээллээд зогсохгүй нэр төрд халдаж хэвлэл мэдээлэл ярицлага өгсөн хэмээн Зөрчлийн хуулиар шийтгүүлэхээр гомдол гаргаад байгаа гэнэ.

-СОГТУУ ЖОЛООЧ ЯЛ АВААГҮЙ БӨГӨӨД МИНИЙ ХҮҮГИЙН БУРУУ БОЛООД ХЭРЭГ ХААГДСАН-

Талийгаач хүүгийн ээж Н.Оюунцэцэг хэлэхдээ:
-“Миний хүүг осол гарсан өдөр эмээ нь харж байсан. Гэтэл шүүхээр аавыг нь буруутай хэмээн үзсэн. Мөн миний эрүүл саруул хүүг саажилттай биеэ хянах чадваргүйн улмаас өөрөө машины урдуур орж дайруулсан хэмээн үзэж хүүгийн минь буруу болгоод хэргийг хаасан. Хэрэг гарснаас хойш би тасралтгүй 2 жил гаран хөөцөлдөж байна. Цагдаагийн алба хаагч намайг орохоор өрөөнөөс хөөгөөд гаргадаг. Мөн Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны эмч нь миний хүүг саажилттай хэмээн худал бичиг гаргаж өгч, прокурор нь хянахгүйгээр шүүх рүү шилжүүлж, шүүх нь хүүгийн буруу байсан хэмээн шийдсэн. Бидэнд мөнгө төгрөг хэрэггүй. Ганцхан зөвөөр шийдээсэй л гэж хүссэн. Гэтэл өдгөө миний хүүгийн буруу болж шийдвэрлэсэн. Гэмт хэрэгтний талаас ах нь надруу хэл ам хийгээд яваад байх юм бол үлдсэн хоёр хүүг тань ална шүү хэмээн мессеж илгээн дарамталсан.
Сэлэнгэ аймгийн цагдаа хүчний байгууллага болон шүүхийн байгууллага, эмнэлгийн байгууллагад гомдолтой байна. Хэрэг гарснаас хойш хэрэгтэнг нэг ч удаа хохироогүй бөгөөд бүтэн хоёр жил сунжирч байгаад миний хүүгийн буруу болоод дуус байна” гэв.

Эх сурвалж: Арслан.мн


URL:

Сэтгэгдэл бичих