БАРИМТ 2 : УИХ-ын гишүүн С.Бямбацогт тендерээс төрсөн ТЭРБУМТАН

712-15486535666a30deeaa28efdd92a36b5ee04126817_lУИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн эзэмшлийн “Алтай трест” компаниараа “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих- шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байна. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс  37.2 тэрбум төгрөгийг суулган авсан талаар манай редакци мэдээллэсэн.

Өөрөөр хэлбэл тэр 2019, 2020 онуудад улсын төсвөөс нийт 67.7 тэрбум төгрөгийг концесс нэрээр залгиж байгаа юм.

Тэгвэл энэ удаад манай редакци УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн компаниараа дамжуулан бас нэгэн тендерийг авсан талаар хүргэе.

Ховд тодотголтой УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Бямбоцогт мөн л Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын тендерийг хууль бусаар өөрийн эзэмшлийн “Алтай трейст” ХХК-даа авсан байх юм.

Тодруулбал, 4.5-5.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх энэхүү төслийн ажлыг 13.8 тэрбум болгон өсгөж зарлаад өнөөх алдарт өөрийн “Алтай трейст” ХХК-аар 26 тэрбум төгрөгөөр гэрээ хийлгүүлж ажлыг нь эхлүүлжээ.

Ингэж улсын төсвийн мөнгийг луйвардан идэж болох уу гэдгийг нутгийн олон нь гайхан шогширдог сурагтай. 13.8 тэрбум болгон өсгөсөн ажлаа эхлэхдээ 26 тэрбумаар эхэлсэн байх юм. Тэрээр энэхүү эрчим хүчний угсралтын тендерээ өөрийн багын найз ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан, Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж буй З.Мэндсайхантай хуйвалдан авсан тухай баттай баримтыг зарим эх сурвалжууд мэдээллээ.

Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл

ЗАХИАЛАГЧ:                                                  Эрчим хүчний яам

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ТӨРӨЛ:       Ажил

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР:      ЭХЯ/201700007

УРИЛГЫН ДУГААР:                                       ЭХА-2017/06

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР:                  Эргэн төлөлт

НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ:                                13,800,000,000 ₮

ТУХАЙН ОНД САНХҮҮЖИХ ТӨСӨВТ ӨРТӨГ:       0 ₮

ХАА-НЫ МӨРДӨХ ЖУРАМ:                          Нээлттэй тендер шалгаруулалтын журам

ЦАХИМ ТЕНДЕР ЭСЭХ:                               Уламжлалт

ГАДААД ЭТГЭЭД ОРОЛЦОХ ЭСЭХ:                       Тийм

ЗАРЛАГДСАН ОГНОО:                                 2017.04.12

Энэ мэтчлэн эрхэм УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувийнхаа компаниндаа авсан тендерийг тоолж дуусахгүй. Тэрээр төсвийн мөнгийг хэрхэн саадаг талаар олон баримт бий. Ховд аймагт баригдсан цэцэрлэгт хүрээлэн, Булган сумын 40 ортой эмнэлгийн барилга, чанаргүй зам барьж үнээ өсгөж авдгийг Ховд ард түмэн анддаггүй билээ.

АРСЛАН.мн мэдээллийн сайт концессын гэрээтэй холбоотой баримтуудыг цувралаар хүргэж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ …

Эх сурвалж: Ч.Содоо

URL:

Сэтгэгдэл бичих