Би баян уурхайчин юм гэнээ
Үүр шөнөөр 4н цагт босож үдшийн бүрийд ажил тардаг би баян хүн юм байхаа. Дуу чимээ ихтэй, хэвийн бус, хүнд хортой нөхцөлд, амь нас эрсдэх ноцтой эрсдлүүдтэй нүүр тулж ажилдаг би мөн ч баян хүнээ. . Байр, машин нь банкинд барьцаалагдсан цалингын зээлтэй тансаг хүн юм байх. Би Монголтойгоо адилхан өртэй хүн шүү.
Төрийн минь буян гэж хэлэх халамж тусламж, тусгай үйлчилгээ, хөнгөлөлт, урамшуулал мэдэхгүй л юм байна. Задарсан улс төрчид минь ядаж яваа ажилчин ангиа шулахаа зогсоо. Уурхайчид гэж барилгын салбараа дампуурлаас аварч урьдчилгаа 30%- иа бүрдүүлэх гэж чардайж яваа дунд давхаргынхан. Уурхайчин хүн бусдаас илүү хөдөлмөрлөж бусдаас бага насалдаг юм. Бидний НД, ЭМД- д төлдөг мөнгө бага биш шүү. Тэр мөнгө том даргын хүүхдэд гадаадад сурах сургалтын төлбөр биш ядарсан нэгэнд халамж болж, өвдсөн нэгэнд нь эм тариа болж очоосой гэж хүснэм. Би л хувьдаа үр хүүхдээ өөр шигээ ядарсан баян болгохгүй. Эрх баригчдын шунаад байгаа тэр 25%- г би үр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд нь зарцуулмаар байна. Татвар нэртэй боловсон луйврыг эсэргүүцэж байна.
https://www.facebook.com/photo.php?fbid=919637865072507&set=a.126637304372571&type=3&theater
URL: