Та Ерөнхийлөгчөөсөө юм асуумаар байна уу?
Та төрийн тэргүүндээ асуулт тавьж, тэр дор нь хариулт авмаар байна уу. Бас нэрд гарсан оддоос ч сонирхсон зүйлээ асууж болно.
Мэдээллийн NEWS агентлаг “Блиц-100” төсөл эхлүүлж байна. Бид сонин содон зочдод “Блиц-100” асуултыг уншигч таньтай хамтран тавих юм. Та энэ цаг үеийн хамгийн онцгой, олны анхаарал татсан эрхмүүдэд 10 үгэнд багтсан асуултаа илгээгээд мөн 10 үгэнд багтсан хариулт авах болно.
Бидний хамгийн анхны урилгад Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ зөвшөөрсөн хариулт ирүүллээ. Эрхэм та төрийн тэргүүндээ тавих асуултаа info@news.mn хаягаар хоёрдугаар сарын 1-7-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд илгээнэ үү. Ингэхдээ өөрийн сонирхсон асуултаа 10 үгэнд багтаах ёстойг битгий мартаарай. Бид зөвхөн шаардлагад нийцсэн, эхний 100 асуултыг л Ерөнхийлөгчид тавих тул та бүхэн яаравчлаарай. Хариултаа мөн 10 үгэнд багтаахыг зочноосоо бид хүсэх болно. Арван үгэнд багтаагүй асуулт, хариулт “Блиц-100”-д орохгүй болохыг мэдэгдье.
Уригдсан зочдын хариултыг та бүхэн NEWS.mn сайт, “Ардын эрх” сониноос хүлээж авахаас гадна EAGLE NEWS телевизийн эфирээр үзэх болно.
“Блиц-100”-д амжиж холбогдоорой.
Мэдээллийн NEWS агентлаг.
URL: