Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нэрын барилдах эрхийг хасаж, чимгийг нь хураах саналыг хүргүүлжээ

14dca8bc2f80716fd9533c1e0563619aТулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Түүний нэг нь шинэхэн аварга Э.Оюунболд гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хороо допинг илэрсэн дараагийн бөхийг нэрлэлээ. Тус хорооноос “Улсын начин Д.Цэрэнтогтохын “В” сорьцынх нь хариу “А”-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн ” гэв.

http://dorgio.mn/p/110572


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 October 2019

Шийдээчээ

Сэтгэгдэл бичих