Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ

66453662_2610621108971338_4999221510250954752_nНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөрҮндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэлийг Э.Оюунболд хүргүүлсэн.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа дуусгавар болж Захиргааны хэргийн шүүхээс  Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан.

Гэвч нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж үзэн есдүгээр сарын 19-нд буцаасан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих