Хүүхэд амиа хорлов
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 14 настай Ж амиа боомилсон хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсээс ирсэн мэдээллээр хүү гэрийнхэнтэйгээ муудалцаж, амиа хорлосон бололтой. Он гарсаар улсын хэмжээнд 15 хүн амиа егүүтгэсэн тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд Цагдаагийн ерөнхий газраас эцэг, эхчүүдэд хандан хүү, охиноо хаана, хэнтэй, юу хийж байгаа, сэтгэл санаа нь ямар байгааг анхаарч, санаа тавьж байхыг онцгойлон анхааруулав.
Ц.ӨРНӨХ
URL: