Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн удтал шалгасны эцэст Нийслэлийн Прокурорын Газраас түүнд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах байх үедээ буюу 2013-2016 онд өөрийн төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлдэг байжээ.
Уг мөнгөний одоо мэдэгдэж буй тоо нь нийтдээ 650 мянган ам.доллар болсон ба уг мөнгөөр Н.Золжаргалын эхнэр Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг байсан нь нотлогдоод буй юм.
Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурлын тов удахгүй гарах ажээ.
URL: