Майкл Вайсс: Монголын хөлбөмбөгчид тоглолтод бэлэн
Хөлбөмбөгийн дэлхийн аварга, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсэгт багтсан Монгол-Японы багийн тоглолт өнөөдөр манайхаар 18:35 цагт Японы Сайтама хотод болно. Тоглолтын өмнө Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс болон манай шигшээ багийн довтлогч Н.Наранболд нар ярилцлага өгчээ.
Ярилцлагын үеэр ахлагч дасгалжуулагч Майкл Вайсс “Би Япон улсад хайртай. Учир нь, 2001-2004 онд “Кёото Санга” багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
Японы шигшээ багийн ахмад тоглогчид зодог тайлж, шинэ залуусаар цус сэлбэсэн. Энэ багийн ихэнх тоглогч Европын клубүүдэд тоглодог. Дотоодын лигийн чанар чансаа миний үеийнхээс хамаагүй сайжирсан. Би тэднийг хүндэтгэж байна. Гэхдээ би Монголынхоо залууст “Юунаас ч эмээлгүй хамгийн сайнаараа тогло” гэсэн. Монголын баг энэ тоглолтод бэлэн” гэжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: