Таван толгойн сайжруулсан түлшний хүхрийн хэмжээ Багануурын түүхий нүүрснээс хэд дахин их байна

71807687_726050671151512_4936843269259657216_nНийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас 2019 оны хоёрдугаар сарын 15-нд БНХАУ-ын GG-7 маркийн халаалтын зууханд Багануурын нүүрс болон Таван толгойн сайжруулсан шахмал түлш тус бүрийг 25 кг-аар цэнэглэж галлахад Багануурын түүхий нүүрсний хүхэрлэг хий (SO2)-н агууламж нь Багануурын түүхий нүүрсний шаталтаас ялгарах SO2-ын агууламж 512 мг/м3 бол Таван толгойн сайжруулсан түлшний агууламж 1.9 дахин их байсан байна. SO2 хүхрийн давхар исэл гэдэг нь өнгөгүй хий шүдэнз асаахад үнэртдэг гашуун хий юм байна. Ус болон түүний ууртай нэгдэж идэмхий хүчил үүсгэдэг. Хүний ам хамраар уушгинд ороод нойтон гадаргатай нэгдэж идэмхий хүчил болон дотор эрхтнүүдийг түлж улмаар үхэлд хүргэдэг аж. Таван толгойн нүүрсний хүхрийн хэмжээ Багануурын нүүрсний хүхрийн хэмжээнээс хоёроос гурав дахин их байгаа хэмжилтийн дүн гарсан байна.

image

image


URL:

Сэтгэгдэл бичих