Японы эзэмшлийн бүсэд Хойд Солонгосын хөлөг онгоц живлээ

Congo_Boat_Sink1Японы эдийн засгийн онцгой бүс нутагт тус улсын хяналтын хөлөг онгоц Хойд Солонгосын загас агнуурын хөлөг онгоцтой өчигдөр мөргөлджээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Токиогийн зүгээс Бээжин хот дахь дипломат сувгаараа дамжуулан Пеньянд эрс эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Энэхүү эсэргүүцэлдээ Хойд Солонгосын хөлөг онгоцууд Японы эдийн засгийн онцгой бүсэд хууль бусаар удаа дараа загас агнаж байгаа нь Японы загасчдад аюул занал учруулж буй ноцтой асуудал болоод байгааг Токио хатуу сануулжээ. Мөн тэдний энэхүү хууль бус үйлдэлд шийдвэртэй хариу барихаа ч тэдний зүгээс мэдэгдсэн юм.
Мөн даваа гарагт Японы Ното олтригоос 350 км-ийн зайд Хойд Солонгосын загасчдын хөлөг Японы хяналтын хөлөг онгоцтой мөргөлдөж живсэн юм. Энэ үеэр Японы эргийн хамгаалалтын албан хаагчид Солонгосын 60 загасчинг нь авраад байгаа аж.

Undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих