Хансвилл хотхоны 388 айлын орон сууцны барилга хөрсний ус, шалбааг намаг дээр баригдаж байна

2-1-800x445Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын  баталсан 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр нар урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Шалгалтаар  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дохнхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны 2-р үргэлжлэл болох 388 айлын орон сууцны 4 блок барилга хөрсний ус, шалбааг намаг дээр баригдаж байна. Уг барилга нь барилгын ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөлтэй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих