МҮОНРТ-ийн захирал мөнгө “угаагаад байна уу
Юмны үнэ нэмэгдэж, инфляци гэрлийн хурдаар өсч буй энэ үед олон нийтийн соён гэгээрүүлэх их үйлст хүчин зүтгэж яваа МҮОНРТ-ийн уран бүтээлчид цалингаа авч чадахгүй чардайж байна. Тус телевизийн захирал М.Наранбаатар гэрээ шинэчлэгдэж байна, төсөв орж ирэхгүй байна, гэхчлэн элдэв арга саам хийн зарим өдөр ажлынхаа өрөөнд ч ирэлгүй бултсаар ажилчдынхаа цалинг өгөлгүй нэг сарын нүүр үзжээ.
Тус байгуулллагын хамт олны нэг сарын цалингийн зардал дуиджаар 92 орчим сая төгрөг болдог бөгөөд банканд хадгалуулбап өдөрт 40 мянга орчим төгрөгийн хүү бодогдоно. Өдрийн 40 мянгыг сарын 30 хоногоор үржүүлбэл, нэг сая 200 мянган төгрөг болно.
Цалингаас гадуур орлого гэхээр давгүй сонсогдож байгаа биз. Тэгээд ч Сангийн яамны мэргэжилтнээс тус байгууллагад өгөх оны эхний санхүүжилтийг аль хэдийнэ шилжүүлчихсэн гэсэн. Ингэхэд эрхэм захирал М.Наранбаатар улсын мөнгө угааж, завсраас нь хүүний мөнгөөр халаасаа зузаатгаад байгаа юм биш үү.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: