“Монгол газар”-ын хэрэг прокурорт шилжлээ

Архангай аймгийн Цэнхэр суманд хууль бусаар алт олборлож буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож, байгаль орчинд ноцтой хохирол учруулжээ.

Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Уг хэрэгт “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямба нарын 20 гаруй хүнийт сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

У.Даш, Ч.Бямба нар болон аймгийн удирдлагууд нь “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбайг нөхөн сэргээнэ хэмээн бие биедээ худалдаж, хууль бусаар алт олборлож байжээ.

Тэднээс лиценз худалдаж аваад хууль бусаар алт олборлож байсан компаниудын эзэд энэ хэрэгт сэжигтнээр тооцогдоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих