Үдийн цай: Ууган сургууль сурагчдын хоолыг тамхины хайрцаг, хирэндээ баригдсан саваар зөөвөрлөж байгаад багш нар бухимдав

781c485c273caeac7279015cfa974d32Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчдыг үдийн хоолоор хангах үүрэгтэй. Нийслэлийн тэргүүний нэгдүгээр сургуульд “Үдийн цай” хөтөлбөр нь үдийн хоол болсон аж. Гэтэл өдгөө цайны газар нь шүүхийн маргаантай асуудал үүсчихээд байгаа эзэнгүйдсэн байна.

Тодруулбал, нэгдүгээр сургуулийн захиргаа хүүхдийн үдийн цайнд хаяг, шошгогүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчдын үдийн цайнд өгч байгааг тус сургуулийн багш нь цахим орчинд дэлгэлээ.

Багш нарын зүгээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрөөтэй бүтээгдэхүүнийг сурагчдадаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд “Үүнийг тараахгүй бол захирал ажлаас нь хална” хэмээн хяналт тавих ёстой эмч нь хэлсэн гэв.  Одоогоор тус сургуулийн цайны газрын асуудал шүүхийн шатанд явж байгаа юм байна. Иймээс хүүхдийн үдийн цайг таслахгүйн тулд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилж, хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг тус сургуулийн багш нар ийнхүү эсэргүүцэж буйгаа Монголын ҮЭ-д ханджээ.

https://www.youtube.com/watch?time_continue=51&v=4ncPf9JvdHI


URL:

Сэтгэгдэл бичих