Баавар улстөржиж, хип хопчдоо “Царай муутай” гэж гоочлов
Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар гэгч нөхөр үе үехэн сенсаци тарьж, олныг гайхуулдаг хоббитой эр. Эхнэр хүүхдээсээ салаад хэсэгтээ л гундуухан явсан мань эрийг “Дижитал” хамтлагийнх нь гишүүд голж орхиод туурга тусгаарласан гэдэг. Тиймээс шинэ залуу дуучдыг ивээн тэтгэх маягаар ажиллаж, амьдралаа залгуулж эхэлсэн хип хопчин маань саяхнаас хэв маягаа өөрчилжээ. Нэрээ хувиргаж, зүсээ өөрчилсөн МАН-д элсэхээр сэтгэл шулуудаад байгаа тэрбээр хэдэн хип хопчдоо дагавар хүүхэд аятай ад үзэх болсон гэнэ. “Хип хоп дуу дуулахад царай зүс, бие галбир их чухал. Халтар хувцас, майжиг гуталтай тайзан дээр гардаг цаг өнгөрсөөн. Би ч гэсэн холбоонд маань элсэх гэж ирсэн хүүхдүүдийн дунд энэ шаардлагыг заавал тавьдаг” хэмээн томорсон тэрбээр сүүлийн үед костьм пиджакнаас салахаа больсон аж. Намын гишүүдтэй сүжирч, хип хоп үглэхээ болиод байгаа эрхэм тэргүүнээсээ болоод өнчирч хоцорсон хэдэн дуучид нь хийх юмаа олж ядан аргаа барахдаа гадаад төрхөө анхаарч эхэлсэн гэнэ лээ.
URL: