Түүхий нүүрс түлсэн зөрчил илрүүлжээ

69939810_2477493149031366_2746833479319683072_n-1024x768_bНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Стийл энд Конкрийт” ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах Ди Эйч Ти Эн ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухан түүхий нүүрс түлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Эх сурвалж: НМХГ


URL:

Сэтгэгдэл бичих