Байнгын хороо: ЗХЖШ-ын даргад Д.Ганзоригийг дэмжлээ

6369

ЗХЖШ-ын дарга А.Ганбат өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөх болсон хэмээн тайлбарласан. Харин түүний оронд ЗХЖШ-ын даргаар Бригадын генерал Д.Ганзоригийг томилох асуудал яригдаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /10.03/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжлээ.
Д.Ганзориг нь ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд референт, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч, Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос хойш ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм байна.

Т.САЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих