Хүчит шонхор худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

4e19ef1ebfcaef9ddc1da4a4ab33a190_x3Иргэний гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЧД дэх МХХ-ийн холбогдох улсын байцаагчид хамтран ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд тус захын удирдлагыг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирж буй иргэд зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлсэн, мах худалдан борлуулж буй хүн нь ажлын хувцас байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ил задгай худалдаа явуулсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих