Цахилгаан шатны хөндийгөөс хүний цогцос олджээ

10e99e18367bb1de0greatНийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс хүний цогцос олджээ.

Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл есдүгээр сарын 30-ны 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд барилгын харуулын ажилтан, 63 настай Б болох нь тогтоогджээ.
Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.
Мөн өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших айлын нүхэн жорлонд цогцос байна гэсэн дуудлагыг авсан Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очин Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /27 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 4 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих