Цалин тэтгэврийг ирэх сараас нэмнэ

С.Батболдын Засгийн газрын ээлжит бус анхны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан салбарын сайд нараас зарим зүйлийг тодруулсан юм.

НХХ-ийн сайд Т.Ганди:
-Төрийн албан хаагчдын цалинг хэдийнээс нэмэх бол?

-Нийгмийн гурван талт зөвшлийн тавьсан шаардлага Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжихээр болж байна. Нөөцийн мах болон өргөн хэрэглээний барааны үнэд хяналт тавихаар болж байна. Холбогдох байгууллагууд хийгдэж байгаа ажлаараа мэдээлэл хийх болж байна. Хоёрдугаар сарын нэгнээс цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг тусган, УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо.
-Хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмжийнхэнд нэг сая төгрөгийг нь олгож эхлэх үү? Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний хөгжлийн сангаас олгох мөнгийг бэлнээр олгохоор тусгасан. Цаг хугацааны хувьд судалгааны ажил шаардлагатай байна. Тэтгэврийн өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь хувьцаа биш бэлэн мөнгөөр авах вэ гэдэг асуудал гарна. Өндөр настнуудын хувьд хаана, ямар хаяг дээр амьдарч байна вэ гэдгийг нь судлан гаргах хэрэгтэй байна.

Дахин 10 мянган тонн мах бэлтгэнэ

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай:
-Цагаан сарын өмнөхөн тэргүүний малчин, тариаланчаа шалгаруулна. Засгийн газрын хуралдаанаар махны нөөцийн асуудлаар мэдээлэл сонслоо. Өнөө үеийн нөөцөд байгаа мах, худалдаанд гарч байгаа байдан, нийлүүлэлт үнийн талаар ярилцдаа. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлсөн байсан бол энэ жил 16 мянган тоннд хүргэсэн. Үүний 12 мянган тонныг Улаанбаатар хотынх. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй тонн мах борлуулагдсан байна, өдөрт дунджаар 45 тонн нь худалдаалагдаж байна гэсэн үг.

-Харьцангуй эрт нөөцийн мах худалдаанд гаргачихаар хавартаа дуусчих вий гэсэн болгоомжлол байна?
-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар нэлээд ярилаа. Тийм учраас дахин 10 мянган тонн мах бэлтгэх талаар ярилцлаа. Тооцоо судалгаа хийх, ямар хэлбэрээр нөөц бэлтгэх вэ гэдэг асуудлыг Засгийн газрын дараагийн долоо хоонгийн хуралдаанд оруулах үүрэг авлаа. Мөн Улаанбаатар хотын удирдлагууд оролцсон, нөөцийн мах бэлтгэх талаар санал аа оруулна.

НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах онцгой эрхийг авна

ЭБЭХ-ннй сайд Д.Зоригт:
-Дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Бидний хувьд нөхцөл байдлыг авч үзэн судалгаа хийхэд энэ оны эхний хагаст түүхий газрын тосны үнэ өсөх магадлал байна. Тийм учраас хоёрдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний үнэ ОХУ-д өсөх үү, “Роснефть” -ийн үнэ өөрчлөгдөхөөргүй орж ирэх магадлалтай байгаа. Тэгэхдээ манай газрын тосны 40 хувийг нийлүүлж байгаа “ТНК” компанийн нефтийн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсөх магадлалтай. Латви, Литви гэх мэт Европын хойд хэсгээс бид бас нефтийн бүтээгдэхүүн авч хангаж байна. Оросоос орж ирж байгаа тээврийн үнэ бас нэмэгдэж байна. Энэ нь дахин огцом өсөлтийг бий болгож болзошгүй учраас НӨАТ-ынхаа хувь хэмжээг бууруулах онцгой эрхийг Засгийн газраас авах болж байна.

Урьд өмнө НӨАТ-ыг бууруулах асуудлыг Сангийн яам зөвшөөрөөгүй. Тэгэхдээ энэ асуудлыг Гаалийн онцгой албан татварынхаа хэмжээнд өөрчлөлт оруулах замаар шийднэ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сард бүтээгдэхүүн орж ирсний дараа асуудлыг Засгийн газарт орууллаа. Дээр нь 16.3 тэрбум төгрөгийг нефтийн нөөц бүрдүүлэхээр улсын төсөвт суулгасан байсан. Өмнө нь бид 60 хоногийн нөөц бүрдүүлэх чиглэлийг Засгийн газраас авч байсан. Эхний 15 хоногийнх нь нөөцийн хөрөнгийг төсөвтөө суулгалаа. Дахиад ирэх дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үеэр нийт 30 хоногийн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх хөрөнгийг оруулж ирэхийг Сангийн сайдад үүрэг болголоо. Улсын нөөцийн агуулах барих ажил энэ онд эхэлж байгаа. Нийт 22.5 тэрбум төгрөг суусан байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг энэ онд багтаан гаргах тогтоолыг мөн гаргалаа.

-НӨАТ хэд байж байгаад хэдээр бууруулах хүртэл арга хэмжээ авна гэж төлөвлөж байна вэ?
-НӨАТ 10 хувь байгаа. Энэ бол тэгэхдээ онцгой арга хэмжээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Гаалийн болон Онцгой албан татварыг 2009 оноос хойш тогтвортой авч байсан. Гэвч 2011 оны тав, зургаадугаар сараас нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн учраас бид бүх татваруудаа тэглэсэн.

Цалин тэтгэврийг хоёрдугаар сард нэмэгдүүлнэ

Сангийн сайд Д.Хаянхярваа:
-Төсөвт тодотгол хийх төслийг Засгийн газарт орууллаа. Хоёрдугаар сарын нэгнээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Засгийн газарт зохицуулалт хийхээр боллоо. Тэргүүн шадар сайдын мэдлийн хүрээнд байсан агентлагуудыг холбогдох салбаруудад шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тодотгол хийх хүртэлх хугацаанд хуулийн зохицуулалт хийнэ. Цалин тэтгэврийг хоёр сардаа багтааж нэмэгдүүлнэ.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих