Хойд Солонгосын хууль бус загас агнуурчдыг баривчлав

3_bЯпон тэнгис дэх Оросын эдийн засгийн бүсэд баривчлагдах үеэрээ зэвсэг ашиглан эсэргүүцэл үзүүлж, Оросын хилчдийг шархдуулсан Хойд Солонгосын зургаан загасчныг хоёр сарын хугацаатай баривчилсан байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, шүүх зохих баримт бичгийг хянан үзээд хоёр сарын хугацаанд баривчлах шийдвэр гаргажээ.

Эргэн сануулахад, есдүгээр сарын 17-ны өдөр Япон тэнгис дэх Кито-Ямата бүсэд Оросын хилчид Хойд Солонгосын хоёр хөлөг онгоц, 11 моторт завь бүхий загасчид Оросын эдийн засгийн бүсэд хууль бусаар загас агнаж байгааг илрүүлсэн юм. Саатуулах үеэр нэг хөлөг онгоцны экипаж эсэргүүцэл үзүүлэн, улмаар хилийн албаны ажилтнууд шархдаж, Хойд Солонгосын нэг иргэн амиа алджээ. Улмаар 161 иргэн баривчлагдсан байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор “Хууль сахиулах байгууллагын ажилтны амь насанд халдсан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

ОХУ: Хойд Солонгосын 260 хууль бус загас агнуурчийг саатуулжээ


URL:

Сэтгэгдэл бичих