Цэргийн ангийн офицерууд эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн гэх хэргийг шалгаж байна
Хилийн цэргийн жижүүрийн ахлах ажилтай хоёр дарга ажилтан эмэгтэйгээ бүлэглэн гурван жилийн турш хүчирхийлж байсан гэх аймшигт хэрэг хохирогчийн мэдүүлгээр ил болжээ. Уг хэргийн талаарх мэдээлэл энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид тус ангийн эмэгтэй ажилтныг удаан хугацааны турш бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангадаг байсан гэдгийг хохиргч мэдүүлжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллага “хохирогчийн талаас өргөдөл ирсэн. Өргөдөл, гомдлын дагуу хэргийг шалгаж байна” гэжээ. Дээрх хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
URL: