“Forever 21” дэлгүүрүүдээ хаана
АНУ-ын хувцас загвар, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Forever 21” компани өнгөрсөн ням гарагт дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ.
“Forever 21” компанийн мэдэгдэлд дурдсанаар, Ази болон Европ тив дэх дэлгүүрүүдийнхээ ихэнхийг хаахаар төлөвлөж байгаа боловч Мексик, Латин Америк дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ажээ.
Цахим худалдааны салбар дахь өрсөлдөөн ширүүссэний улмаас “Forever 21” уг шийдвэрийг гаргахад хүрсэн байна. “Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 800 дэлгүүрээс 250-300 дэлгүүр үүд хаалгаа барих төлөвтэй байна” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
“Forever 21” Япон дахь үйл ажиллагаагаа зогсоож, ирэх 10 дугаар сарын сүүл гэхэд тус улс даяар байгуулсан 14 дэлгүүрээ хаахаар болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Калифорни муж улсад төвтэй, 1984 онд байгуулагдсан “Forever 21” хямд хийгээд загварлаг хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг бөгөөд “Zara”, “H&M” зэрэг брэндтэй өрсөлдсөөр иржээ.
URL: