Хятадад үйлдвэрт гал гарч, 19 хүн амиа алджээ

821962-china-factory-fire-killsХятадын Жэзян мужид өчигдөр орой /2019.09.29/ галын улмаас 19 хүн амиа алджээ. “Sina” мэдээллийн агентлагийн мэдээлснээр анхны тусламжийн хэрэгслийн үйлдвэрт гарсан түймрийн үеэр найман хүнийг аварч чадсан байна. Тэдний гурав нь гэмтэж бэртжээ. Галын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг албаныхан мэдээлсэн байна.

Галыг бүрэн унтраасан бөгөөд болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлжээ. Түймрийн шалтгааны талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Дээрх явдлаас хэд хоногийн өмнө Хятадын зүүн хойд хэсгийн Харбин хотын зочид буудалд гал гарч, 18 хүний амь эрсдэж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих