Хилийн цэргийн 0146-р ангийн алба хаагчид ХҮЧИНГИЙН хэрэгт холбогджээ

dfСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид эмэгтэй ажилтнаа удаа дараа хүчирхийлсэн хэрэг бүртгэгджээ.

Хохирогч эмэгтэй өнгөрсөн долоо хоногт буюу 2019 оны есдүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж ирсэн байна.

Тэрбээр “Намайг 2017 оноос хойш хүчирхийлж байсан” гэж мэдүүлжээ. Одоогоор энэхүү хэрэгт холбогдуулан 31 настай М, 29 настай Б нарыг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

https://news.zindaa.mn/2wj1?fbclid=IwAR1hEE7-OK-j-tjxjwS2DmKqLlstOww9874brWpr8mr3CbMK4k-3EC_7tvM


URL:

Сэтгэгдэл бичих