Бензиний үнийг буруулах арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа

Шинээр байгуулагдсан Засгийн газар өчигдөр хуралдсан. Хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудалыг шийдэхыг яамны шинэ сайдуудад даалгасан юм.

-Автобензин, дизель түлшний дотодын жижиглэнгийн үнийг тогворжуулах зорилгоор НӨАТ-ыг бууруулах арга хэмжээг хоёрдугаар сарын хилийн үнэ тодорхой болсоны дараа гаалийн болон онцгой албан татвартай уялдуулан судалж, санал боловсруулан Засгийн газарт оруулахыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод өчигдөрийн Засгийн газарын хуралдаанаар даалгалаа. Газарын тосны нөөц бүрдүүлхээр хуваарилсан 16.3 тэрбум төгрөгөөр нөөцийн шатахууныг шууд гэрээ байгуулан худалдан авах асуудлыг судалсаны үндсэн дээр зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

- Төгрөг, валютын ханшийг тогтворжуулах, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг ЭБЭХ-сайд Д.Зоригт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо. Мөн хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын  тэргүүний тариаланч”-дыг шалгарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих