Венгер: “Манчестер Юнайтед”-ыг удирдана гэдэг дасгалжуулагчдын мөрөөдөл

71064648_119343479463237_1128653595059683328_nАрсен Венгер ОУХХ-ны техникийн захирлаар очиж магадгүй гэсэн яриа тараад байгаа билээ. Мөн 69 настай мэргэжилтнийг “Улаан чөтгөрүүд”-тэй нэр холбоод амжсан. Түүнээс энэ сэдвээр асуухад ийм хариул хэлжээ.

“Манчестер Юнайтед”-ыг удирдах нь дасгалжуулагч бүрийн мөрөөдөл. Өөртөө итгэлтэй, зоригтой дасгалжуулагч бүр энэ багийн дасгалжуулагч болохыг хүснэ. Тийм ээ, тэдэнд шинэ тоглогчид гарцаагүй хэрэгтэй байна. Миний харж байгаагаар бол дахиад дөрвөн сайн тоглогч авах хэрэгтэй. Энэ тоглогчид дээрээ үндэслээд аваргын төлөө өрсөлдөх боломжтой.

Хүмүүс тэднийг аваргын өрсөлдөөнөөс хол байна гэж бодоод байх шиг. Тийм биш ээ. Энэ баг прессинг тавихгүй, өөрийн гэсэн арга барилгүй байгаа нь үнэн. Гэхдээ дасгалжуулж, сайжруулбал болохгүй юм байхгүй. Түрүүн хэлсэнчлэн дөрвөн сайн тоглогч нэмж авах хэрэгтэй. Тэгээд л ямар ч тэмцээнд аваргын төлөө өрсөлдөж эхэлнэ.

Өмнө өгүүлсэнчлэн “Манчестер Юнайтед”-ыг удирдана гэдэг бол дасгалжуулагчдын мөрөөдөл юм. Надад итгэл үнэмшил, эр зориг байна. Тэгээд ч бас санаа бий” хэмээн Венгер өгүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих