МАН-ын бүлэг гурван асуудлаар АН-тай зөвшилцөх шаардлагатай гэж үзлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцэхээр байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, ард нийтийн санал асуулгаар АН-тай зөвшилцөх шаардлагатай гэж үзэж бүлгийн хуралдааныг ирэх даваа гариг хүртэл хойшлууллаа.
УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган ойрын үед завсарлана. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Тиймээс энэ асуудлыг намын бүлэг хэлэлцсний дараа Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
URL: