Э.Бөхбатын хоёр орон сууц, түрээсийн гурван байрны нийт үнэлгээ 1.7 тэрбум төгрөг
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат Баянгол дүүрэгт түрээсийн байр эзэмшдэг байсан нь ил болов. Түүний эзэмшлийн байранд мөрийтэй тоглоом тоглуулдаг байсныг илрүүлэн байрыг нь битүүмжилсэн юм.
Тэгвэл Э.Бөхбат дарга Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түрээсийн байрны орлогоо мэдүүлсэн үү?
Тэрээр 2016 онд Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар томилогдсон юм. 2018 онд түүний нэг жилийн орлого 17 сая, гэр бүлийнх нь орлого 259 сая төгрөг байжээ. Нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалт бүхий гурван объект эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна.
Орон сууц, барилга байгууламжаа 1.7 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Харин 2017 онд тэрээр үл хөдлөх хөрөнгүүдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн Э.Бөхбат дарга 246 сая төгрөгийн үнэтэй хоёр автомашин (Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1) эзэмшдэг байна.
gogo.mn
URL: