Хөрөнгөтнүүдийн өлгий хөгждөггүй Алтай

4d969478-47f3-4867-8807-e53891177a97Баруун аймгуудыг хөгжил дорой буурайгаараа Говь-Алтай, Завхан хоёр тэргүүлнэ. Говь-Алтай аймгийг улс төрийн чиг хандлагаар нь час улаан тойрог гэдгийг Монгол даяараа андахгүй. Ганцхан мандаттай энэ тойргоос Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар ээлжлэн УИХ-д сонгогдож хэдэн сонгуулийн нүүр үзсэн ч Говь-Алтай модон жорлон, улаан шорооноосоо салж чадаагүй. Тийм ч учраас тэд Алтайгаас ахин гарах шансгүй болж шинээр Ш.Раднаасэд дэвшүүлтэл хөзөр мэддэггүй хүнд мод ирдэгийн адил юм болов. Тэглээ гээд Алтайд дорвитой зүйл бий болсонгүй. Эсрэгээрээ Ш.Раднаасэд идээч уугаачдын бүлэглэлийн идэвхтэй гишүүнээр тодроод байна.

Говь-Алтайг хэн хөгжүүлэх вэ? МАН шүтсэн алтайчууд ийнхүү шүтээнийхээ шидийг гаргаж чадалгүй өдий хүрлээ. Угтаа энд чухам яагаад Алтайг онцлов гэхээр Монголын нийгмийн нэр нөлөө бүхий акулууд энэ аймгийн уугуулууд. МАН-ын генсек Д.Амарбаясгалан, “Газар холдинг-ийн Ж.Энхбаяр, Тамхи Со-гийн Ц.Дашдорж, Гацууртын Чинбат, Макс Ганбаатар, Мишээл экспогийн Энх-Амгалан, Алтай констракшны Бат-Эрдэнэ, Барс-ын Амраа, Монгол базальт-ын Ариунболд, Гурван гол болон Гурван галын Нанзаддорж, Таванбогдын Баатарсайхан, за тэгээд Начин заан, Алтай Халиуны боссууд гэх мэтээр тоочвол Монголын ихэнх баячууд Алтайнх. Энгийн логикоор сэтгэхэд энэ том группууд Алтайд салбараа нээчихвэл, эсвэл төрөн гарсан гишүүн нутаг нугуудаа уриалан дуудаж Алтайг хөнгөхөөн хөгжүүлчих боломж харагдана.

Гэвч үгүй ээ. Томчууд Алтайн уугуул гэдгээрээ бахархаж, нутагтаа найр наадам, даншиг тахилга зохиож цэнгэн хөгжилдүүлэх нь олонтаа ч нүд чигээ олсон бүтээмж үгүй хэдэн жилийг үдэв. Их хурлын сонгуулиар л ид хаваа гайхуулан очдог энэ цагаан гарт улс төрчид чухамдаа их алтайн хаана хөгжил нь гацаж, хүн ард нь тухгүйтэж амьдарч явааг олж харах тэнхээ байсангүй. Хөрөнгөтнүүдийн өлгий хөгждөггүй Алтайд хөрсөө мэддэг хүнээ илгээгээч.

http://seruuleg.mn/20095


URL:

Сэтгэгдэл бичих