“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ түр саатуулжээ

123-3-669x570“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганд өчигдөр /2019.09.25/ орой АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүний албан өрөөнд нэгжлэг хийн саатуулсан байна.
Түүнийг нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээ тендерт ялуулсны төлөө тус компаниудаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа хэмээн мэдээлж байна.
Тэрээр 2016 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ий Тэргүүн Дэд захирлаар ажиллаж байгаа юм.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих