Б.Жаргалсайхан: “60 тэрбум”-ын Ц.Сандуйд хэлэх үг!
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхангийн ээлжит “ПОСТ” Ц.Сандуйд хаяглагдаж цахим орчинд газар авч эхэллээ.
“НУСТАЙ ЗӨНӨГ”-Т ХЭЛЭХ ҮГ!
Ховдог эзнийхээ хамаг булхайг хоёр гараараа хийж өгөөд эцэст нь ажил амьдралаа хөмрүүлж, хэдэн үедээ мартагдахааргүй хулгайч, авлигач гэдэг нэр зүүгээд шоронд явах гэж байж л нүгэлт эзнээ хамгаалаад л суух юм. Чи ямар нетсовестный дурак вэ! Чи эр хурганы зан гаргаад цаад хадганд ороосон бурхан шиг М.Энхболдыгоо үнэнээр илчлээд “ТИЙМЭЭ БИД НАР АВЛИГААР ТӨРИЙН АЛБЫГ ЗАРАХЫГ САНААРХСАН ЮМ, ТЭД АВЛИГЫН СУВГААР ДАМЖУУЛЖ УЛСЫН САН ХӨМРӨГИЙГ СУВАГ БОЛГОНООР ЦӨЛМӨХИЙГ ТӨЛӨВЛӨСӨН НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГООЖЛОО, ОЙЛГОЛОО, УХААРЛАА ГЭСЭН БОЛ” өрөвдөх байлаа.
Тэгсэн харин одоог хүртэл бурхнаа хамгаалаад Энхболд дарга 60 тэрбумын төлөвлөгөөнд байгаагүй. Нээрээ гэнэт саналаа Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан гурав байсым байна гээд үлээж суух юм. Удахгүй Буянгийн Жагаа бас байсан гэж гүтгэх юм байна л даа шаар чинь.
Чи ер нь шорондоо явахаас нааш ухаарахгүй хулгайч байна. Энийг хурдан явуул. Тэнд чиний ясанд ойлгуулаад өгөх аавын хүүхдүүд байгаа.Харин энийг тэнд эрхлүүдээд байлгүй ардын дунд байлгаж, ажил хийлгэх хэрэгтэй. Хогийн ургамлууд байх газраа л байж байг.
БҮГД НАЙРАМДАХ НАМ ХОГИЙН УРГАМАЛГҮЙ ХӨРСӨН ДЭЭР ШИНЭ БОДЛОГООР УЛСАА ЗАЛНА…
гэж өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ…
URL: