Танилц: “FIFA The Best 2019”-ийн шилдгүүд
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2018-2019 оны улирлын шилдэг /оноор нь шалгаруулдаг байсныг хөлбөмбөмбөгийн улирлаар болгож өөрчилсөн/ шилдгүүдийг тодруулах “The BEST FIFA FOOTBALL AWARDS-2019” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Италийн Милан хотын алдарт “Ла Скала” дуурийн театрт боллоо.
ОУХХ 1991 оноос “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч”-ийг тодруулдаг байснаа хожим “Франс футбол” сэтгүүлээс олгодог “Европын шилдэг хөлбөмбөгч” шагналтай нэгтгэж үзсэн. Улмаас буцаан салгаж, 2016 оноос бие даан тодруулах болсон юм. Мөн хөлбөмбөгчдийн амжилтыг оноор тасалддаг байсныг болиулж, хөлбөмбөгийн улирлаар дүгнэн, намар шагнал гардуулдаг болсон билээ. 2016 оноос эхэлсэн энэ шагналыг өмнөх гурван жилд дан “Реал”-ын тоглогч /К.Роналду хоёр, Л.Модрич нэг/ аваад байв.
Ингээд хамгийн гол шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчийг тодруулахад Аргентиний шигшээ, “Барселона” багийн тоглогч Лионель Месси шилдгээр шалгарч, замналынхаа турш зургаа дахь удаагаа дэлхийн шилдгээр шалгарлаа /FIFA Ballon d’Or/Ballon d’Or: 2009, 2010, 2011, 2012, 2015 /. Уг нь энэ шагналыг Голландын Виргил Ван Дейкийг хүртэнэ гэж таамаглаж байсан ч хөгжөөн дэмжигчдийн өгсөн санал илүү байсныхаа ачаар Л.Месси илүү гарсан юм.
Оны шилдэг дасгалжуулагчаар олны таамаглаж байсанчлан “Ливерпүүл”-ийн герман мэргэжилтэн Юрген Клопп торойлоо.
Эмэгтэй хөлбөмбөгийн төрөлд шилдэг хаалгачийн төрлийг энэ жилээс нэмсэн бөгөөд Голландын Саари Ван Веендаль тодров. Шилдэг хөлбөмбөгийн шагналд нэр дэвших магадлалтай гэгдэж байсан бразил хаалгач Аллисон Бекер байрлалдаа шилдэг болов.
THE BEST FIFA FOOTBALL AWARDS-2019
Шилдэг хөлбөмбөгч:
Эрэгтэй-Л.Месси( Аргентин, “Барселона”, В.ван Дейк( Холланд, “Ливерпуль”) Криштиану Роналду( Португал, “Ювентус”)
Эмэгтэй-М.Рапино( АНУ), А.Морган (АНУ), Л.Бронз( Англи)
Шилдэг дасгалжуулагч:
Эрэгтэй: Ю.Клопп( Герман, “Ливерпуль”), П.Гвардьола( Испани, “Манчестер Сити”) , М.Почеттино( Аргентин, “Тоттенхэм”)
Эмэгтэй-Жилл Эллис ( АНУ), С.Вигман ( Холланд) , Ф.Нэвилл(Англи)
Шилдэг хаалгач:
Эрэгтэй-Алиссон Бэкер( Бразил, “Ливерпуль”)
Эмэгтэй: Сари ван Веендаль( Холланд)
Хамгаалагч: Марсело( Бразил, “Реал”,М), Серхио Рамос ( Испани, “Реал”, М), де Лигт ( Холланд, ” Ювентус”), ван Дейк( Холланд, “Ливерпуль”)
Хагас хамгаалагч: де Йонг(Холланд, ” Барселона”), Азар( Бельги, “Реал”, М), Модрич ( Хорват, “Реал”, М)
Довтлогч: Месси ( Аргентин, “Барселона”), Криштиану Роналду( Португал, “Реал”, М), Мбаппе( Франц, ” ПСЖ”)
Eagle.mn
URL: