Хонин хэлбэртэй алтыг хууль бусаар гаргах гэж байжээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн баасан гарагт иргэн Н.Саруул нь 260 грамм алт гаргах гэж байгаад саатуулагдсан байна. Дээрх алтыг хонин хэлбэрт оруулж цутгасан байсан бөгөөд хэргийг шалгах үед иргэн Н.Саруулын алт биш болох нь тогтоогдсон гэнэ. Энэ хэргийг үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Сүүлийн үед хилээр хууль бусаар алт гаргах хэрэг нэмэгдэж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, он гарснаас хойш гурван хэрэг бүртгэгдээд байгаа гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын гааль дээр хууль бусаар орж ирсэн алт их хэмжээгээр хураагдах болсон гэнэ. Эдгээр алтыг манай улсаас гаргасан болохыг шалгаж тогтоогоод байгаа аж. Монгол Улсаас хууль бусаар гаргасан алтыг Япон, өмнөд, хойд Солонгос улсуудад худалдаалагддаг байна.

Д.Сүх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих