“Шангрилла” зочид буудлын үйлчлэгч үйлчлүүлэгчийнхээ 270 ам долларыг хулгайлжээ
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангрилла зочид буудлын үйлчлэгч буудалд нь буусан гадаад улсын иргэний өрөөг цэвэрлэх явцдаа 270 ам доллар хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал энэ хэрэг өчигдөр орой 19:50 минутын орчимд үйлдэгдсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 46 настай эмэгтэй А гэгч аж. Хохирогч нь Соломон улсын иргэн бөгөөд энэ хэргийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Zaluu.com
URL: