Монгол Улс нь-Зөвлөлтийн хайргүй колони
Зөвлөлт Орос улс нь анх Монгол Улсад байсан цагаантны цэргээ устгах зорилгоор өөрийн цэргээ Монгол Улсад оруулсан бөгөөд харин энэ орныг эзлэх огт сонирхолгүй байлаа. Нэгэнт онцын сонирхол байгаагүй болохоор Монгол Улсад хязгаарлагдмал хаант засаглалыг үлдээж, большивекүүд үнэнч бус буриад нарыг тэндээ ажиллуулж байлаа.
1923 оноос эхлээд Зөвлөлт холбоот улс нь Хятад улсын Гоминдан намтай нягт хамтын ажиллагаа хөгжүүлж, энэ намыг империализмтай тэмцээнд холбоотон гэж үзэж байлаа. 1924 оноос эхлээд Зөвлөлтийн зэвсгийг Хятадад нийлүүлж, тийшээ Зөвлөлтийн цэргийн мэргэжилтэн нарыг илгээжээ. Үүнээс хойш “улаан Хятад улс” нь удаан хугацаанд Зөвлөлтийн цэргийн болон үзэл суртлын довтолгооны хамгийн чухал бай байсан билээ. Эдгээр нөхцөл байдалд Монгол Улс нь Москвагийн эрх баригчдаас хувьд шинэ даалгавар авч Хятад улс руу зэвсэг болон мэргэжилтэн дамжуулах хонгилын үүргээ гүйцэтгэж ирлээ. 1924 оноос 30-аад оны эцэс хүртэл Зөвлөлтийн ажилтан нарын хоорондын солилцоож байсан бичиг хэрэгт Монгол Улсыг “Монголын хонгил” эсхүл ердөө “хонгил” гэж нэрлэдэг байлаа.
Зөвлөлт-Монголын харилцааны талаар ярихад сэтгэцийн хүчин зүйлийг бодолцох зүйтэй бөгөөд большивекүүд Европын туйлын төв үзэлтэн байснаа харгалзавал зохино. Тэдний туйлын зорилго нь аж үйлдвэрлэгдсэн Гөрман улс байсан бөгөөд түүний оронд хожим нь АНУ оржээ. Европ бус орны /Хятад, Иран, Турц, араб орнууд зэрэг/ ард түмэнд чиглэгдсэн Зөвлөлтийн суртал ухуулга нь эдгээр хүмүүсийг бүдүүлэг ард түмэн гэж үздэг бөгөөд иймд тэдгээрийг даян дэлхийд ноёрхол тогтооход зарлагын материал болгон ашиглахыг зөвшөөрч байлаа. Тийнхүү дүрс зурагт нүүдэлчин монголчууд эцсийн байранд орж большивекүүд тэдний бүр хоцорсон зэрлэгүүд мэт үзэж, дэлхийн хувьсгалын ялалтад ашиглахад бүр ч төвөгтэй гэж үзэж байлаа. Зөвлөлтийн коммунистуудын боловсрол болон оюун ухааны түвшин хүрэлцээгүй байснаас хамгийн хөгжилтэй ард түмнээс дутагдахааргүй уран баримал бүтээдэг монголчуудыг ойлгох чадваргүй байлаа. Европын сэргэн босголтын эрин үеийн нэгэн зэрэг гоц дүрслэх урлагийн бүтээл бүтээсэн монголчууд зэрлэг бусч болхи бус байснаа коммунистууд ойлгох чадваргүй байлаа. Гэвч большивекүүд нь зөвхөн ширмийн олон сая тонн болон бетоны олон сая кубметрт ач холбогдол өгдөг харин цөөн хүн амтай хээр талын олон түмэн эдгээр зүйл байсангүй.
Зөвлөлтийн баримталж байсан евроцентризм хэмээх бодлогын үр дүнд тэд монголчуудад арьсаар ялгаварлах үзлээр хандаж байлаа. Тийнхүү хандлага нь соёл гэгээрэлгүй болон боловсролгүй хүмүүсийн шинж байлаа. Үүн дээр Зөвлөлтийн дотоодын бэрхшээл тухайлбал бүх л түвшинд дэлгэрсэн хээл хахуул, дарга нарын болон гүйцэтгэгчдийн хариуцлагагүй хандлага болон залхуу хойрго явдал нэмэгдэж байлаа. Хүчгүй болон агуу их хөршид шахалт үзүүлэх чадваргүй, үр нөлөөгүй Москвагаас бүрэн хамааралтай Монгол Улсад энэ нь улам эмзэг тусдаг байлаа.
Харин Зөвлөлт Холбоот улс “ахын” үүрэгт дассаны дараа Монгол Улсын гадаадын улс төрийн болон эдийн засгийн бүх л харилцаа тасалжээ. Хорьдугаар зууны хориод жилийн дунд гэхэд Улаанбаатараас Англи, Япон, Америк болон Белыийн компаниудын төлөөлөгчдийг хөөн зайлуулжээ. Монгол Улсын гадаад орнуудтай шинжлэх ухаан болон соёлын бүх л харилцааг тас зогсоожээ. 1926 онд хэсэг монгол залуучуудыг Герман болон Франц улсад суралцахаар илгээсэн боловч Москвагийн шаардлагаар сургууль төгсүүлээгүй оюутан нарыг 1929 онд эх орон руу ирүүлжээ.(Ломакина И.И. Монгол улсын хуучин болон шинэ нийслэл. Москва. Эрдэм шинжилгээний нийтлэлийн нөхөрлөл КМК, 2006, нүүр 162).
1924 онд Монгол Улс ЗХУ-д хэсэг зэвсэг захиалжээ (хэдэн мянган винтов буу, хэдэн зуун пулемёт буу болон хэдэн арван их буу). Москва ямар баримжаагүй өндөр үнэ, дээр нь алтаар урьдчилгаа төлбөр шаарджээ. Нэгэнт бусад бүх улстай харилцааг Зөвлөлтийн байгууллагууд тасалсан болохоор монголчууд аргагүй зөвшөөрчээ. Харин нэгэнт үнэ нь төлөгдсөн зэвсэг нь Монгол Улсад орж ирэхэд монгол ардын цэргийн дарга нар балмагджээ засвар авахгүй, хэрэглээнээс хасагдсан зэвсэг орж ирлээ. Винтов буунуудын замаг нь ажилладаггүй, гол төмөр нь элэгдсэн болон зэвэрсэн, эвдэрхий бөгс модтой, пулемёт болон их буунууд замагтүй байлаа. Хилэн бадарсан монголчууд Итали улсаас зэвсэг авахаар тохиролцсон боловч Зөвлөлтийн эрх баригчид хэлцлийн хэрэгжилтийг болиулж чадлаа. Эцэст нь Монгол Улс ашиглаж болох Зөвлөлтийн зэвсэг авч чадсан боловч хугацаа алдагдсан болон бүрэн бус тоогоор монголчууд дутуу нийлүүлэгдсэн зэвсгийн үнийн зөрүү болон хугацаа хожимдуулсан торгууль нэхэмжилсэн боловч амжилт олоогүй. Тийнхүү эдийн засгийн хамтын ажиллагааны арга барил буюу Зөвлөлтийн бүтээгдэхүүний үнийг нь зарим тохиолдолд хэд дахин өсгөх, нийлүүлэх хугацаа хожимдуулах, хуучин, эдлэгдсэн техник нийлүүлэх, гэрээнд зааснаас цөөн тоо хэмжээ нийлүүлэх явдал Зөвлөлт Холбоот Улс сөнөж алга болтол үргэлжилсээр байлаа.
Зөвлөлтийн холбоочдын Монгол Улсад байгуулсан утас, цахилгаан мэдээний сүлжээ нь эхний ээлжинд тухайн оронд ажиллаж байсан Зөвлөлтийн байгууллагуудыг, ихэвчлэн Зөвлөлтийн цэрэгт үйлчилдэг байжээ. Тэрчлэн Зөвлөлтийн мэргэжилтэн нарын барьсан цөөн үйлдвэрүүд, барилгын болон засварын, Зөвлөлтийн байгууллагуудын эзэмшилд байсан бөгөөд өөрсдөд нь үйлчилж байлаа, Монголын бүх уул уурхайнууд Зөвлөлтийн эзэмшилд байлаа. Зөвлөлтийн мэргэжилтнүүд монголчуудыг сургах, ажилд авах их дургүй байлаа. Бүх мэргэжилтэн болон ажилчдын олонх 1991 он хүртэл Зөвлөлтийн хүмүүс байлаа. Үүнийг харуулах тод жишээ: 1989 оны 12 дугаар сард монголчууд “ардын” засгийн эсрэг босох үед Сталины хөшөө буулгахад хагас сая хүн амтай Улаанбаатар хотод кранчин мэргэжилтэй ганц ч монгол хүн олдохгүй байлаа.
Хорьдугаар зууны тавиад онуудад Монгол Улсаар дайруулж Москва-Бээжингийн төмөр замыг барьсан бөгөөд энэ төмөр зам нь Зөвлөлт Холбоот улсын бүрэн өмчид байж, ХБНЗСХУ болон Хятадын эрх ашигт нийцээд ажиллаж байлаа. 1974 онд Зөвлөлтийн байгууллагууд зэс-молибдены асар том ”ах дүүгийн” тусламж мэт зарлаж байлаа. Гэтэл Монгол Улсад огт хэрэгцээгүй бөгөөд энэ үйлдвэр Хөдөө аж ахуйн орон болох Монгол Улсын эдийн засагтай ямар ч холбоогүй уул уурхайн салбарын аврага том энэ үйлдвэр нь Зөвлөлтийн аж үйлдвэрийн хэрэгцээний зэс молибденээ олзворлож, харин Монгол Улс энэ үйлдвэрээс шалихгүй мөнгөө татварт авч байлаа. Зэсийг ЗХУ-д зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлж байсанд монголчууд эдийн засгийн хагас колонийн харилцаанд харамсаж байлаа (Монгол Улсын уулын баяжуулах Эрдэнэт комбинат дахь Орос улс хувиа ойлгомжгүй худалсан нь http://www.infpol.ru). Хэрэгцээгээ хангах зорилгоор ЗХУ тийнхүү аварга том комбинат Эрдэнэт хотод барьж байгуулсан нь хүртэл Монгол Улсад хэрэгцээтэй ган хайлуулах үйлдвэр барихад туслахаасаа татгалзсан хэрэгцээт ганг ЗХУ-аасаа ав гэжээ. Монголчууд Япон улсад хандаж 1993 он гэхэд япончууд Дархан хотноо ган хайлуулах үйлдвэрээ барив. Энэ явдал нь тодорхой зүйл харуулж байна. Бэлэн бүтээгдэхүүнээ экспортод нийлүүлдэг Монголын хамгийн том үйлдвэр Говь комбинатыг 1981 онд япончууд барьсан бөгөөд энэ үйлдвэр ямааны ноолуур болон тэмээний ноос боловсруулж, түүгээрээ цамц, малгай, хөнжил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ЗХУ-д Монголын савхин цамц болон нэхий дээл эрэлт ихтэй байсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрийг Югославын мэргэжилтнүүд барьж, Швейцарь, баруун Германы, Итали болон англи машин төхөөрөмжөөр тоногложээ. (Ломакина И.И. Монгол Улсын хуучин болон шинэ нийслэл. Москва: Эрдэм шинжилгээний нийтлэлийн нөхөрлөл КМК 2006, нүүр 272). Үүнээс үзэхэд монголчуудад “ах дүүсээ хамтын ажиллагаанаас хөрөнгөтөн орнуудтай арилжааны хамтын ажиллагаа нь хавьгүй илүү ашигтай байв. Харин Зөвлөлтийнхөн тийнхүү хамтын ажиллагааг чадпаараа саатуулж байсанд асуудал оршино. Зөвлөлтийнхөн бусад орнуудад чиглэгдсэн экспортоо хязгаарлаж, харин ЗХУ-д нийлүүлж байсан Монголын экспортын барааг хямдарсан үнээр нь авч, харин ЗХУ-аас нийлүүлж буй барааг хэт өндөр үнээр худалдаж байлаа. Монголчууд ямааны ноолуурын дөнгөж 20 хувийг хөрөнгөтөн орнуудад нийлүүлэхийг зөвшөөрч, харин 80 хувийг ЗХУ-д нийлүүлэх үүрэгтэй байв.
ЗХУ нэг тонн ямааны ноолуурт монголчуудад 17 мянган рубль төлж байсан бол, Унгар улс 36 мянган рубль, Япон улс -85 мянган ам.доллар төпж байсан бол Англи улс 90 мянган ам.доллар төлөхөд бэлэн байлаа. (Яскина Г.С. Монгол Улсын түүх. Монгол Улс: XX зуун. Орос улсын дорнын судалгааны хүрээлэн, 2007, нүүр 241). Зөвлөлтийн байгууллагуудын Монгол Улсаас худалдан авч байсан үнэ нь ЗХУ-ын дотоодын үнээс гурав дахин бага байлаа, Харин мах нь Монголын экслортын суурь бүтээгдэхүүн байлаа. Монгол улс 1991 он хүртэл ЗХУ-тай хийж байсан худалдаанд алдагдалтай тэнцүүртэй байсан нь ЗХУ энэ худалдаанд тэнцүүргүй худалдааны нөхцөл тулган зөвшөөрөгдсөнд оршиж байв.
Бусад орнуудтай хамтын ажиллагаа топоох монголчуудын удаа дараагийн оролдпогыг ЗХУ тасалж ирлээ. Бүр хорьдугаар зууны хориод онуудад Зөвлөлтийн эрх баригчдын шахалтаар монголчууд Германы компаниудтай байгуулсан, арьс шир болон нэхмэлийн хэдэн үйлдвэр барих талаар гэрээг цуцлуулжээ. Тэрчлэн хорьдугаар зууны жараад онуудын эцсээр Зөвлөлтийн шахалтаар Монголын цорын ганц газрын тос нэрэх үйлдвэрийг хаажээ. Хэрэгцээт газрын тосоо болон бензинээ ЗХУ-аас өндөр үнээрээ худалдан аваарай. Монголын төр засагт Чойбалсангийн хийсэн цуст ”цэвэрлэгээний” өмнөх Монгол Улсын бүх ерөнхий сайдууд Зөвлөлтийн улс төрийн бодлогын колонийн шинж чанарыг ил шүүмжилж ирлээ. Харин тэдгээрийг ээлж дараалан Зөвлөлтийн дотоод яамныхан буудаж хороосны дараа тийнхүү гомдол зогссон.
ЗХУ-аас аливаа томоохон тусламж авахын тулд Монгол Улсын удирдлага арга заль, зарим тохиолдолд өдөөн хатгалга хэрэглэж байв. 1939 онд Монгол Улсын удирдлагын өдөөн хатгалга нь Халхын голын тулалдаанд хүргэсэн байж болох юм. 1958 онд Монголын удирдпага Зөвлөлт-Хятадын харилцаа эрс хурцадсаныг ашиглан газар тариалангийн сапбартаа Зөвлөлтийн томоохон хөрөнгө оруулалтыг олж авчээ. Улсын хойд хэсэгт үр тарианы аж ахуйнуудыг байгуулж, Зөвлөлтийн техникээр, түлш, тослох материалаар болон бордоогоор хангагджээ. Монголчууд Бээжингийн талд урвах заналхийлж, үүнийг амжилттай хэрэгжүүлжээ. Өөрийн үр тариагүй мал аж ахуйн орон далаад онуудын эцсээр үр тарианы хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж чадлаа.
1984 онд монголчууд Москватай хийсэн хэлэлцээнд Хятад хөзрөө дахин чадамгай ашиглажээ. Тэр үед олон жилийн маргааны эцэст бүрэн зөнөсөн Цэдэнбалыг огцруулах, түүнийг Москвад явуулах, тэрчлэн Эрдэнэт комбинат болон Улаанбаатар төмөр замын активын тавин хувийг Монгол Улсын өмчинд авахаар Жамбын Батмөнх тэргүүтэй Монголын удирдлага Зөвлөлтийнхөнтэй тохиролцож чаджээ. Эдгээр сэдвээр ярилцахыг Зөвлөлт Холбоот Улс олон жилийн туршид татгалзаж байсан боловч дэлхийн тавцанд түүний байр суурь буурсан, “социапист нөхөрлөлийн” орнуудад Зөвлөлтийг үзэн ядах, сөрөг хүчний хөдөлгөөнүүд хүчтэй болжээ. Монгол оронд ч дургүйцэл буй болж, монголчууд Зөвлөлтийн иргэдтэй, түүний дотор цэргийн албан хаагчидтай мөргөлдөөн гарч, энэ нь Афганистан дахь дайны орчин байдалд осолтой мэт санагджээ. Зөвлөлт-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад хөдөө аж ахуй болон эрдэс түүхий эд боловсруулж, өрсөлдөх чадалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин аж үйлдвэрийн салбаруудыг бүтээж чадаагүйг Зөвлөлтийн эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрчээ. Энэ орон нь ихэвчлэн түүхий эд үйлдвэрлэгч орон хэвээрээ байна. БНМАУ-ын аж үйлдвэрийн үр ашиг бүхэлдээ дорой байлаа. Үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилга батыг олонтаа зөрчих, салан задгай явдал их гарчээ. (Яскина Г.С. Монгол Улсын түүх. Монгол Улс: XX зуун. Орос улсын дорнын судалгааны хүрээлэн, 2007, нүүр 247, 284). Өөрөөр хэлбэл социализм байгуулсан 60 жил, зөвлөлтийн “тусламж” болон харилцан туслах зөвлөлийн гишүүнчлэл Монгол Улсын хоцрогдлыг арилгаж чадаагүй.
Монгол Улс Зөвлөлтийн колони байсан эсэхэд ямар ч эргэлзээ байхгүй. ЗХУ-ын энэ орны талаар явагдсан нийгмийн, эдийн эасгийн, цэргийн, дипломат болон соёлын бодлого нь Их Британи, Франц, Бельги болон Нидерландаас тэдгээрийн колонийн талаар явуулсан бодлогоос бараг ялгаагүй байв.
Харин нэг ялгаа, нь маш их ач холбогдолтой байжээ. Европ гүрэн орнуудын колонийн дарамт байнга суллаж байсан. Үүнд колониуд дахь үндэсний чөлөөлөх хөдөлгөөний дарамт, эзэн улсууд дахь колонийн эсэргүүцсэн хүннуүдийн өсч буй үр нөлөөнд болон колониудад ажиллаж буй компаниудын эдийн засгийн өөрчлөгдөж буй эдийн засгийн сонирхлын нөлөө дор. Харин ЗХУ-аас колонийн талаар явуулж байсан нийгэм эдийн засгийн бодлого нь туйлын тогтонги байсан бөгөөд хэдэн арван жилийн туршид өөрчлөгддөггүй байв. Үүнд Монгол Улсаас гадна БНАГУ, Польш, Чехословак, Унгар болон Болгар хамаарагдаж байжээ. ЗХУ-ын бусад колониудтай зэрэгцүүлэн үзэхэд Монгол Улс нь хамгийн хайргүй болон нэр хүндгүй нь байжээ. Бусад колониуд эзэн улсын хяналтаас гарч болох мэт болгоомжилж байсан, харин Монгол хаачих вэ? Жишээлбэл, Их Британийн Британи Сомали-д тийнхүү хандаж байв. Энэтхэг болон Өмнөд Африк Британийн хайртай колониуд байсан бол Британи Сомали нь хамгийн сонирхолгүй байв. Чад Францад онцын хэрэгцээгүй байсан ч, түүнийг хаашаа хийх вэ? ЗХУ Монгол Улсаас юу авсан бэ? Эх орны их дайны үед монголчууд орос цэргүүдэд нэхий хүрэм, эсгий гутал болон ноосон дотуур хувцас нийлүүлжээ. Өөртөө маш дутагдалтай байсан зүйлээ Зөвлөлтийн хүмүүст бэлэглэж байсан нь хүн цөөтэй Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах хангалттай шалтгаан юм. Хэдийгээр дайны үед монголчууд өөрсдөө цоорхой эсгий гэрт болон элэнхий хувцсанд даарч байсан ч сүүлчийн цөөн төгрөгөө ахин дахин тоолж, ЗХУ-д зөвхөн нэхий хүрэм бус амьд мал, эсгий болон мөнгөө явуулж байлаа. Тэд үүнийг сайн дураараа хийдэг байсан эсхүл аймшигт маршал Чойбалсангийн тушаалаар? Ихэвчлэн тушаалаар боловч нэгэнт эдгээр хүрэм бидний өвөг дээдсээ хүйтнээс хамгаалж энэ нь ач холбогдолгүй юм.
Зөвлөлтийн тооцооны Монгол Улсын өр гэгч тэнцүүргүй хоёр улсын колонийн шинж чанартай барааны солилцооноос үүссэн бөгөөд хууль ёсны бус юм. Эдгээр өрийг манай эрх баригч заримдаа өршөөдөг харин зарим үед нэхдэг юм. Зөвлөлтийн цэргийг Монгол Улсаа гадны халдлагаас хамгаалах зорилгоор бус Зөвлөлтийн гадаад улс төрийн бодлогыг хэрэгжуүлэх хүрээнд Монгол Улсад байлтаж байв. Энэ богино завсарлагаатай 70 жил үргэлжилжээ. Үүнд Монголчууд ЗХУ-д талархах үүрэгтэй юу? Үүнийг тэд өөрсдөө шийдвэл зохино.
Хэдийгээр орчин үеийн гэх нэрлэж болох бүх үйлдвэр, барилга, дэд бүтэц, ложистик, боловсрол, эрүүлийг хамгаалах салбар, арми, төрийн бүтцийг Зөвлөлтийн мэргэжилтэн нарын туслалцаатай буй болсон боловч эдгээр бүгдийг Монголын санхүүжилтээр, эсхүл ЗХУ-ын тэнцүүргүй бус худалдаанаас олсон мөнгөөрөө санхүүжүүлсэн болно. Үүнийг “ах дүүсэг туслалцаа’’ гэж үзэх нь алдаатай байна. Эдгээр нь бүгд дэлхийн түвшингээс ихээхэн хоцорсон Зөвлөлтийн эх загвараас бүр ч дорой хуулбарууд байжээ. Жишээлбэл, жараад онуудад баригдсан олон давхар барилгууд дахь орон сууцууд дотроо бие засах газаргүй байлаа. Иймд тийнхүү орон сууцуудыг эргэн тойрон олон тооны өмхий ердийн жорлон байлаа. Гэвч жорлонгийн тоо хүрэлцэхгүй байлаа. 1990 онд гэхэд нийслэл хотын оршин суугчдын олонх нь эсгий гэрт амьдарч байсан бөгөөд хотын хорооллуудын эргэн тойрон хиртэй саарал өнгөтэй далай мэт гэр хороололтой байж, тэдгээрийн болхи зуухнуудаас утаа, хиншүү гарна. Орон сууцны хорооллууд ч явган хүний замгүй, машины ч замгүй, барилгууд эмх замбараагүй байршилтай, эзгүй газрууд хог, зэрлэг ургамалтай, нүд халтирмаар дүрс зурагтай байжээ. 2017 онд 1,4 сая оршин суугчтай Улаанбаатар тийм ч том бус боловч экологийн талаар хамгийн таатай бус хотуудад тооцогдож байна. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьсан дөрвөн цахилгаан станц болон эмх замбараагүй байршуулсан. Зөвлөлтийн хийцийн уурын тогооны газрууд дээр нь гэр хорооллын олон мянган болхи зуухны утаа одоогч Бээжин, Новокузнецк болон Красноярск хотоос илүү дарамталж байна. Үүний нэг шалтгаан нь орчин үеийн орон сууцны асар их дутагдал байна. Асар их тооны болхи жорлон агаарыг хүчтэй өмхийрүүлэхийн дээр гол, горхи, нууруудыг бохирдуулж байна. Орон нутгийн хотуудын барилгууд бүр ч үгээгүй хоосон дээр нь эсгий гэрүүдтэй. Эдгээр хотууд Колыма ГУЛАГ болон Салехард-Игарка “үхмэл замын” дагуух хаягдсан суурин газруудыг сануулж байна.
Наяад онуудад Монгол Улсад ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд үнэхээр гайхаж байлаа. Хувьсгалаас хойш 60 жилийн дараа энэ улс яагаад тийм их хоцорсон байна вэ? Үнэхээр Монгол Улс нь 60 жилийн социалист бүтээн байгуулалтын дараа амьжиргааны түвшингээр дэлхийн хамгийн хоцорсон орон буюу Чад, Мали болон Гондурас зэрэг орнуудаас бага зэрэг илүү байж харин Свазиленд, Парагвай болон улигт Гондурасаас доогуур байлаа. 1990 онд Зөвлөлтийн цэргийн ангиуд ЗХУ-д буцах тушаал авчээ. Тэд бүрэн тоноглосон цэргийн гарни- зонуудыг үлдээж байлаа олон давхар барилгатай, цахилгаан станцуудтай, сургуулиудтай, эмнэлгүүдтэй, гарааш, кпубүүдтэй болон паркуудтай. Дээд офицеруудыг оролцуулаад цэргүүд ямар учиртай болон яагаад гарч байгааг хэн ч тэдэнд тайлбарлаагүй. Иймд тэд монголчуудын дайсагнал үүнд хүргэсэн гэж ойлгожээ. Цэрэг гаргах шийдвэрийг М.С.Горбачёв өөрөө БНХАУ-ын хүсэлтийн дагуу гаргажээ. Командлалын тушаалаар цэргуүд Мон- голын талд хүлээлгэн өгч буй цэргийн хотхонуудыг бүрэн нураажээ. Орон сууцнууд, лифтүүд, хаалгуудыг эвдэж, цонхнуудыг хагалж, бүгдийг зориуд эвдэж, хэрэщээгүй болгон, хорложээ. Нисэх буудлуудын хөөрөх, буух бетон зураасуудыг хүртэл хүнд техникээр эвджээ. Энэ бүхний дараа монголчууд Зөвлөлтийн “ах нарт” баярлах ёстой юу? Чекистүүдэд болон тэдгээрийн монгол туслахуудад алуулсан хэдэн түмэн нутаг нэгтэй хүмүүсийн талаар монголчууд яаж дурсах вэ? Зөвхөн сайд нараас хэдэн арав, харин Сталины өөрийн өгсөн тушаалаар 17 мянган ламын амийг хо-роожээ. Зөвлөлтийн онгоцуудаар олон хот айлыг буудаж, бөмбөгджээ. Үндэсний соёл, гэгээрэл болон анагаах ухааны төв байсан олон сүм, хийдийг бүрэн устгасны дотор уран барилгын дотор хосгүй бүтээл байв.
“Ард” Монгол Улсын 1921 оноос 1990 он хүртэл түүх нь алдагдсан цагийн тухай дууль юм. Монголчууд Хятад, Япон, Солонгос болон Тайландын зэрэщээ дорнын их соёлын нэгэн хэсэг юм. Монгол Улс байгалийн асар их баялагтай бөгөөд монголчууд нэлээд авьяастайг социализмын сүйрлийн дараа төрөл бүрийн салбарт ил тод харуулжээ. Иймд энэ орон дайн дажингүй хэдэн арван жилийн дотор нийгэм-эдийн засаг болон соёлын өндөр түвшинд хүрэх бололцоотой байжээ.
Харин социализм болон “социалист эв нөхөрлөл” нь алга болсны дараа Монгол Улс орчин үеийн орон шиг хөгжиж эхэллээ. Зөвлөлтийн өв алхам бүрт харагдаж байна. Тав болон есөн давхар барилгууд муудаж, огт байгаагүй засмал замууд баригдаж байна. Иргэд архи их уудаг, хээл хахууль барагдахгүй, бүх шатанд үйлдвэрийн ажилчдаас эхлээд захиргааны ажилтан болон дээд тушаалын түшмэд хүртэл мэргэжлийн түвшинд байвал зохих хэмжээнд хүрээгүй юм.
Зөвлөлтийн хуучин цаг үе болон өнөөдрийн Орос улсад монголчууд ерөнхийдөө нэлээд тэсвэртэй хандаж байна. Тэд энд ажиллаж байсан олон мянган Зөвлөлтийн иргэдийг санаж байна. Тэдгээрийн дотор мохдог ч, авьяастай ч, шалихгүй завшдаг ч, гарамгай хөдөлмөрч, дээрэлхүү арьсны үзэлтэн болон үнэнч найз нар байлаа. “Дүү” нарыг айлгаж зовоодог, сургамжлуулдаг, дарамталдаг, доромжилдог байсан боловч зааж өгдөг, санаа сэтгэлээр дэмждэг, тусалдаг ч хүмүүс ч байжээ. Монгол Улсад ЗХУ-тай адил Монгол Улс ЗХУ-д хоорондын найрамдал, Зөвлөлтийн тусламж болон социалист бүтээн байгуулалтын амжилт зэргийн талаар хэдэн үеийн туршид итгүүлэх байснаа мартаж үл болно. Тийнхүү суртал нэвтрүүлгээр нэр хүнд, мөнгө, эрдэм шинжилгээний зэрэг дэв олсон зарим хүмүүс эдүгээ ч амьд байгаа бөгөөд эдгээр хүмуүс хий хоосон, худал хуурмаг зүйл тарааж байснаа тэдний үр хүүхэд, ач зээ нар хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус байна. Энэ талаар манай хоёр ард түмэн төсөөтэй байгаа түүхийн бодит зүйлээ зөшөөрөхөд хойрго юм. Ямар ч байсан хэдэн арван жилийн дараа Монгол Улс орос хүмүүст харийн орон бус болжээ. Тэрчлэн Орос улс ч монголчуудад харийн улс бус байна. Бид сайнаа санах ч, муугаа ч хүлээн зөшөөрөх үүрэгтэй бөгөөд хамтарсан түүхт шударга, ихэрхэлгүй, аминч үзэлгүй хандвал зохино. Манай хоёр орон хойшид ч зэрэгцээ оршин амьдрах болно.
E.Трофимов (түүхч, сэтгүүлч)
(өгүүллэгийн төгсгөлийн хэсэг http:www.historicus.ru/mongoliya-ternistii-put/).
URL: