Өс хонзонгийн улмаас 22 настай эрэгтэйг хөнөөжээ

tsagdaaБЗД-ийн нутаг дэвсгэрт өнөөдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай  23 настай эрэгтэй М нь 22 настай эрэгтэй Г-ийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна.

Сэжигтэн этгээд нь урьдчилсан байдлаар хохирогчийг өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогдсон бөгөөд гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих