Мансууруулах бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

70699650_668986430274030_1374338875580743680_nНийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болж байгаа билээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газар ,Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн болон урьдчилан сэргийлэх ажлын 14 хоногийн биелэлт, тайлан мэдээг хүргэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Т.Баясах Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвд ирсэн Баянзүрх дүүрэгтэй холбоотой гомдол, саналуудыг шийдвэрлэж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст, хороодын нутаг дэвсгэрт байгаа Нийтийн байрны судалгааг гаргахыг Засаг дарга нарт,  Хараа хяналтгүй хүүхдүүдийн мэдээлэл, судалгааг гаргахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болголоо. Мөн энэ хичээлийн жилд барилгын болон засварын ажил нь дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргахыг Боловсролын хэлтэст,  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Мансууруулах бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг дүүрэг дэх Цагдаагийн газарт, Байгууллага бүр цахим хуудас хөтлөн, мэдээ мэдээллээ шинэчилж ажиллахыг дэргэдэх хэлтэс, албадын дарга нарт тус тус үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих