Мисс Ариунцэцэг Монголын бүх сургуулийг гүйцээх нь
Ард түмний мисс Ариунцэцэг тун уйдамхай нэгэн бололтой. Тэр тусмаа сургууль соёлын тал дээр. Аравдугаар ангиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Япон-Англи хэлний орчуулагчийн хос мэргэжлээр анх суралцжээ. Гэвч удалгүй сургуулиа хаяж, Анагаахад орж, бас л таалагдсангүй. Тиймээс Сингапурт хэлний бэлтгэлд явж, тэндээ хүүхдээ төрүүлснийхээ дараа бас л хэлний бэлтгэлээ орхисон байна. Монголд ирээд Хартфорд институтын бизнесийн удирдлагын ангид сурч эхэлсэн ч сургуулиа бас л төгссөнгүй. Дахиад удирдлагын академид элссэн гэнэ. Хайрмаа охиныхоо эцэг алтны магнат баян нөхрөөсөө байнгын дэмжлэг авч хэд хэдэн сургуульд элссэн ч замын дундаас хаядаг нь бүр зуршил болоод байгаа бололтой. Ариунцэцэг энэ олон сургуулийн алинаас нь ч диплом өвөртөлж амжаагүй гэнэ шүү. Тэртээ тэргүй сурч амжихгүй байж ингэж сэглэж байхыг бодвол Монголын гайгүй гэсэн хэдэн сургуулийг гүйцээх зорилго өвөртөлсөн юм болов уу даа.
Г.Энхтуяа
URL: