МАН-ЫН АНХНЫ ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЭВ
Өнгөрсөн баасан гаригт УИХ таван сайдыг томилж өгснөөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй болов. Тэргүүн шадар сайдын албан тушаалыг цомхтгож, Засгийн газрын шинэ гишүүдийг УИХын гишүүн бус хүмүүсээр бүрдүүлэхийг Ерөнхийлөгч санал болгож үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэнээр гацаа үүсээд байсан юм. Тэргүүн шадар сайдын албан тушаалыг үнэн хэрэг дээрээ хамтарсан Засгийн газар байгуулах саналыг хүлээж авсан АН-ын даргад зориулж бий болгосон болохоор МАН дангаар Засгийн газар бүрдүүлэх цаг ирэхэд энэ орон тоог хүнээр хэлүүлэлтгүй цомхтгочих ёстой байсан л даа.
Г этэл ийм алхам хийгээгүйгээр барахгүй үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхий нарийн бичгийн даргаа уг албан тушаалд томилуулах гэж оролдож байж МАН-ын удирдлага АН-ынхны гэдэнг бүр ч хөдөлгөж орхисон юм. МАН-ын энэ оролдлогыг Засгийн газрыг сонгуулийн штаб болгох гэлээ гэж АН-ынхан үзсэн. Эцэст нь Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгохыг МАН зөвшөөрч, Засгийн газрыг бүрдүүлэх ажил шуударлаа. Энэ Засгийн газрыг бүрдүүлэхээс эхэлж шинэ жишиг тогтоох гэж л АН “маягласан” болохоос биш УИХ-ын гишүүдээс сайд болгох гэсэн МАН-ын санал одоо мөрдөж буй ямар ч хуульд харш биш байлаа. Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн, Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын, Ц.Дашдоржийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын, Гадаад харилцааны яам ны Төрийн нарийн бич гийн дарга байсан Д.Цогтбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо. Сайд нарыг батлахаар санал хураахад УИХ-ын 50 гаруйхан гишүүн оролцсон. Тэдний 30 гаруй нь буюу 60 гаруй хувь нь нэр дэвшигчдийг дэмжсэн санал өглөө. Ц.Дашдоржийг 64.2 хувь, Л.Хаянхярвааг 67.9 хувь нь дэмжсэн юм. Харин Н.Хүрэлбаатарыг 71.7 хувь нь дэмжинэ билээ. Нөгөө хоёрынх нь төлөө 64-67 хувь нь саналаа өгөв. Д.Хаянхярваа нь Завхан аймгийн уугуул, Москвад дээд сургууль төгсөж, эдийн засагч мэргэжилтэй болсон. Үүнээсээ Сэлэнгэ аймаг ардчиллын өргөөтэй боллоо хойш Дархан хотод ажиллаж амьдарсан юм байна. 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХын гишүүн болжээ. Ж.Энхбаяр Улаанбаатар хотод төрсөн, Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС төгссөн, эрх зүйч мэргэжилтэй аж. 1992 оноос компанийн захирал, Гаалийн байгууллагад газар, хэлтсийн дарга, зөвлөх, МХЕГын дэд дарга зэрэг албыг хашиж байгаад төр түшилцэх болсон байна. Ц.Дашдорж Улаанбаатарт төржээ. Политехникийн дээд сургууль төгссөн, өрөмдлөгийн инженер мэргэжилтэй. 2000 онд УИХ-ын гишүүн болохдоо хувийн хэвшилд ажиллаж байжээ. Одоо УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна. 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм. Д.Цогтбаатар Улаанбаатарт төрсөн. Москвад Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломатч юм. Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга, Төрийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн багш, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж иржээ. Н.Хүрэлбаатар Улаанбаатарын уугуул, хүний их эмч мэргэжилтэй, доктор профессор. Эмч болоод Дорноговь аймгийн Айраг сум, АУИС, Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт, Халдварт өвчин судлалын үндэс ний төв, ЭМЯ зэрэг газарт эмч, багш, дэд захирал, захирал, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түү- нийг энэ салбарт асрагчаас нь эхэлж ажилласан, сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар томилогдож буй анхны мэргэжлийн хүн гэж УИХын зарим гишүүн олзуурхаж байсан. Д.Цогтбаатарыг хэдийгээр дипломатч мэргэжилтэй ч байгаль орчныг хамгаалах асуудалд ойр байсан, энэ талаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, нэлээд арга хэмжээг зохион байгуулалцаж ирсэн.
Гадаад харилцааны салбарт ажилласан туршлага, гадаад хэлний мэдлэг чадвар нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарт өнөө цагт тавигдаж буй шаардлагад харин ч нийцтэй гэж түшээд үзэж байв. Ц.Дашдоржийн хувьд урьд нь тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай юм. Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан генерал хүний хүү, үе залгамжилсан сайд болж буй юм. Шинээр томилогдсон таван сайдын хамгийн ахмад нь Д.Хаянхярваа 52, хамгийн залуу нь Ж.Энхбаяр 39 настай юм байна. Бусад гурав нь 42-45 настай байна. Сайд нарыг томилсон УИХын чуулганы уур амьсгалыг ажиглахад Д.Цогтбаатар, Н.Хүрэл баатар хоёрыг төрийн албан хаагч байгаад улс төрийн албан тушаалтан болж буйд нь ялангуяа АН-ынхан таагүй хандаж байна лээ. Сайд болгож буй нь нэг ёсондоо МАН-д зүтгэсний чинь шагнал шүү гэж буй мэт сэтгэгдэл тэдэнд төрүүлсэн бололтой. Явсаар төрийн алба маань түүнийг тогтвортой хаахыг хүмүүс эрмэлздэг ажил үйл биш, улс төр рүү орохын өмнөх гишг үүр мэт болох нь гэж зарим ги шүүн хэлж байв. Хуралдааны үед гишүүн Н.Батбаяр, С.Эрдэнэ нар Тавантолгойн орд газартай холбоотой асуулт Ерөнхий сайдад тавихдаа түүн рүү нэлээд дайрах маягтай хандана лээ
Харин Л.Гүндалай “Юм үнэнээрээ байх нь дээр” гэж байгаад -Тавантолгойн лицензийг Ерөнхий сайд С.Батболдын компани тэр үед мөрдөж байсан хуулийн дагуу авчээ гэж би ойлгодог. Дараа нь Тавантолгойн орд газрын нэг хэсгийг Монголын том компаниуд нийлж авсан. Хэсэг газрыг нь Монголынхоо компаниудад өгөөд дийлэнх хувь нь төрийн мэдэлд ирснийг би С.Батболдын гаргасан жудаг тай зангийн үр дүн гэж үздэг. Биеэ засаад гэрээ засчихсан, улс орондоо энэ зэргийн зүйл хийсэн нэгэн рүүгээ ингэж дайрч болохгүй ээ. Харин ч энэ гавьяаг нь үнэлэх ёстой хэмээн бодож байна гэж хэлэв. Ийнхүү С.Батболдын тэрг үүлсэн Засгийн газар дан МАН-ын гишүүдээс бүрдэв. Шинэ сайд нар томилогдсон өдрийнхөө үдэш ажлаа хү лээж авлаа. Засгийн газар ирэх лхагва гаригт хуралдаанаа хийх биз. Чуулганы төгсгөлд УИХын даргын хэлснээс үзвэл ирэх сарын 10-нд намрын чуулган завсарлах юм байна.
URL: