Саудын Арабын газрын тосны нийлүүлэлт халдлагын өмнөх түвшинд хүрчээ
Саудын Арабын төрийн өмчит “Aramco” компанийн газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ халдлагын өмнө байсан түвшиндээ хүрсэн гэж тус улсын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман мягмар гарагт мэдэгджээ.
“Aramco” компани нөөцөө бууруулах замаар газрын тосны нийлүүлэлтийг бүрэн хэмжээнд хүргэнэ гэж А.Салман сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр, Саудын Арабын газрын тосны олборлолтыг 9 дүгээр сар гэхэд 11 сая баррель, 11 дүгээр сарын эцэс гэхэд 12 сая баррель болгон нэмэгдүүлнэ гэж хэлэв.
“Aramco” компанийн байгууламжид халдсантай холбоотойгоор газрын тосны олборлолт ердийн хэмжээнээс хоёр дахин бага буюу 5.7 сая баррелиар буурчээ. Энэхүү халдлагын хариуцлагыг Ираны дэмжлэгтэй Йемений хусит босогчдын бүлэглэл хүлээсэн байна.
URL: