“Тамын тавь” буюу Дорнодчуудын амь насны аранга!!!
Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу эргэх уулзвараас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 45 километрт байх засагдсан зам хүртэлх 50 км замыг
хэдийнээ ТАМЫН ТАВЬ гэж зорчиж буй хүмүүс нэршиж дасжээ.
За юу гэж нэрлээд чихэндээ дасгаж амны уншлага болгох нь ч яах вэ. Энэ замаар зорчиж буй хүмүүс түүн дотроо олноор зорчих Дорнодчууд бидний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөний Аранга болсоор удаж байна.
Жижигхэн машин замынхан хонхорхойд өлхөн багтахаар болчихсон энэ 50 км зам үнэхээр л Тамын мэт нь үнэнээс гадна Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байхад Зам тээврийн асуудал хариуцсан яам, агентлаг, албан тушаалтнууд маань нүдэн балай чихэн дүлий суусаар хичнээн хүний АЛТАН АМИАР тоглож, хичнээн олон амьдрах гэж зүтгэж буй гэгээн мөрөөдөлтэй залуусыг ГЭМТЭН болгох вэ!!!!
Зам мэдэхгүй нэгэн аюулыг урьдчилан төсөөлөлгүй гэнэт замын цоорхой, хагархай, энхэл, донхолд огцом тулснаас зам тээврийн осолд өртөж, осол гаргаж Эрдэнэт хүмүүний амь нас эрүүл мэнд хохирсоор байна.
Зам тээврийн асуудал хариуцсан сайдаа, зүүн 3 аймгийн дарга, удирлагууд энэ Асуудалд анхаарахгүй бол АРД ТҮМЭН чинь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө ХОХИРСООР л байна шүү.
Тамын 50км зам ДОРНОДЧУУДЫН МААНЬ Ч АМЬ НАСНЫ АРАНГА болж өнчрөл хагацал, хохирол амсаж байгаад аймгийн ИТХ, Засаг дарга Анхаарлдаа авч зохих газруудад хандаж яаралтай Арга хэмжээ авах нэн их шаардлагатай болжээ.
URL: