Алт шамшигдуулсан албан хаагчдыг ЦАГДАН ХОРИЛОО

Монголбанкнаас нэг, Стандартчилал хэмжил зүйн газраас гурван эрхмийг цагдан хорьсон тухай мэдээллийг төр, засгийнхан ихэд нууцалж, хэл ам багатай шиг нэг тийш болгохоор хичээж буй сураг дуулдав. Төрийн албан хаагч тэдгээр дөрвөн хүн Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан нь илэрсэн бөгөөд төрийн томоохон албан тушаалтнууд ч холбогдсон байж магадгүй байна. Саяхан өдөр тутмын нэгэн сонинд цухалзаад өнгөрсөн энэ мэдээллийн араас мөшгихөд 20-иод кг алт дутсан гэсэн сураг сонсдов. Дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өчигдрийн ханшаар тооцвол 20 кг алт нь 1.2 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөг болж байгаа юм. Урьд хожид дуулдаагүй, санаанд багтамгүй их мөнгөтэй холбоотой энэ хэрэг сонгуулийн өмнөх Монголын нийгмийн томоохон дуулиан болох бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих