“Уудам Монгол” сургуулийн сурагчдад хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ

8-7Баянзүрх дүүргийн 13-р хороо, Цэцээ гүн сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” ахлах сургуулийн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллалаа.

“Уудам Монгол” дунд сургуульд хийсэн хяналт шалгалтаар энэ сарын 11-ний өдөр буюу өчигдөр үдийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет зэрэг хоол олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдсон байна. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрчээ.

https://updown.mn/95715.html


URL:

Сэтгэгдэл бичих