“Таван богд” -ийн “Нагоми” рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ
Төрийн ордны зүүн талд байрлах “Нагоми” япон хоолны рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ. Энэ талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.
Тэрээр энэ тухай фэйсбүүктээ, “Ширээ олдохгүй байнга өмнө нь утсаар захиалдаг Төрийн ордны зүүн талын #Нагоми-оос дөнгөж сая ийм юм гарлаа. Өдрийн цайны цагаараа байнга ордог байсныг яанаа. Ёстой дотор хутгалдаж бөөлжис хүрч байна. #Нагоми-руу ахиж хэзээ ч орохгүй. Та нар ч бас сайн анхаараарай. Мэргэжлийн хяналтын газрынхан бас эднийхийг шалгаарай. Юу ч чанаад юу ч идээд байсын” хэмээн бухимдан бичжээ.
Уг рестоныг “Таван Богд” Группийн охин компани болох “Таван Богд Вашёкү” ХХК хариуцан ажиллуулдаг юм байна.
URL: