“Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах” гэрээг шинэчилжээ
2019-2020 оны халаалтын улиралд дулаан худалдан авах гэрээг ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хийнэ хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас мэдээллээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 292 дугаар тогтоолоор Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч – Хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм” гарсантай холбогдуулан өмнөх жилүүдэд хийгдсэн 10 жилийн хугацаатай болон 1 жилийн хугацаатай гэрээнүүд дуусгавар болж 2019-2020 оны халаалтын улирлын “Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах” гэрээг шинэчилж байгаа аж.
Гэрээ хийхэд анхаарах зүйл:
-Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн барагдуулсан байх.
-Дулааны шугам сүлжээ тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, хангагч байгууллагаас өгсөн техникийн шаардлагыг биелүүлсэн байх.
-Гэрээ хийхийг хүссэн албан хүсэлт авч ирэх (Дулаан авах болон хаах хугацааг халаалт, халуун ус салхивч гэсэн өөрт шаардлагатай төрлөөр тодорхой бичсэн)
-Хавсралтаар 2019-2020 онд дулаанаар хангагдах обьектийн хэмжээг барилга тус бүрээр гаргаж санхүүгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.
URL: