Япон хоолны ресторан болох НАГОМИ шавьжтай хоолоор үйлчлүүлэгчээ дайлав
Нийслэл хотод маань улс орон болгоны хоолны газар үүд хаалгаа нээсээр байна. Хятад, солонгос, европ, энэтхэг гээд тоочвол газрын арван хуруунаас илүү гарах нь лавтай.
Нийслэлчүүд маань ч өөр өөрсдийн таашаалд нийцэх хоолыг амтархан идсээр байгаа. Гэхдээ чанар стандарт ариун цэвэр хэр байдаг вэ гэсэн асуулт үргэлжид асуудал үүсгэсээр яваа.
Үүний нэг жишээ төрийн ордны зүүн талын Нагоми гэх Япон хоолны ресторанд дөнгөж сая болов. Тодруулбал, Арлын япон орны хоолны газраар үйлчлүүлсэн нэг хүний амтархан идэх хоолноос олон тооны шавьж гарч ирсэн байна. Үүнээс харахад гоё нэртэй тансаг гэж харагдах НАГОМИ япон хоолны газрын ариун цэвэр ямаршуухан байдаг нь харагдахаар. Эсвэл шавьжтай хоолны цэстэй хэрэг үү.
Шавьжтай хоолоор үйлчлүүлэгчээ дайлсан НАГОМИ ресторанынханд талархал илэрхийлэх нь зүйтэй биз. Цаашид шавьжтай хоолны цэстэй болохыг зөвлөж байна.
Уг нь ямар ч хоолны газрын хоол бэлтгэх газар дээд зэргийн цэвэр байх ёстой. Гэтэл НАГОМИ рестораны гал тогоонд шавьж үржиж байдаг бололтой. Тиймээс үйлчлүүлэгчдийнх нь хоолонд өнөө гайхал шавьжнууд зочилсон хэрэг.
Ер нь, анзааргагүйхэн хоолоо идсэн хичнээн ч хүн шавьж зооглосон юм бол доо. Ямартай ч хоолоор дамжин ходоодонд зочлохоор шавсан шавьжаа НАГОМИ рестораныхан хэрхэн шийдэх юм бол.
URL: