Төв аймгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний биеийн байдал хүнд гэмтжээ

6017

Төв аймгийн замд ноцтой осол гарч олон хүн гэмтжээ.

Тодруулбал   /2019.09.11/ 13.00 цагийн орчимд Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдөж, ослын улмаас таван иргэн гэмтсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Хүнд даацын автомашины тоормос ажиллагаагүй болж замын хажуугийн хөвөөнд зогсож байсан хоёр автомашиныг мөргөсний улмаас осол гарсан гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих